sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан И Ван Куг авлигын хэргээр яллаж байна. Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайд асан И, Өмнөд Кёнсан аймгийн одоогийн захирагч Хон Жун Пё нарыг барилгын компаниас авлига авсан хэргээр прокурорууд яллаж байгаа аж.
 
И тус компаниас 30 сая вон, Хон 100 сая вон авсан байна. Энэ хоёр хүнийг хоёуланг нь баривчилжээ. Авлигатай холбоотой дуулиан шуугианы улмаас И өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхий сайдын суудлаас буусан юм. Тэрбээр ерөнхий сайд болоод хоёр сар ч хүрээгүй байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг