sonin.mn
ТЕГЕРАН. /NHK/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано Иранд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханитай хэлэлцээ хийжээ. Тэд Ираны цэргийн байгууламжуудад МАГАТЭ хяналт шалгалт хийх талаар санаа бодлоо солилцсон бололтой.
 
Уулзалт өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод болсон байна. Иран болон дэлхийн зургаан гүрэн ирэх долоо хоногийн мягмар гарагт сүүлчийн хугацаанаас өмнө Тегераны цөмийн хөтөлбөрийн талаар цогц хэлэлцээр байгуулахын тулд хэлэлцээ хийсээр байна.
 
Хэлэлцэж буй гол асуудлуудын нэг нь цөмийн зэвсэг хийж байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж буй, Тегераны захад орших цэргийн цогцолборыг шалгах юм. Амано болон Роухани уулзалтын үеэр яг юу ярьсныг дэлгэрэнгүй мэдэгдсэнгүй. Гэхдээ тэд МАГАТЭ тус цэргийн байгууламжид хяналт шалгалт хийх тухай хэлэлцсэн байх магадлалтай байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг