sonin.mn
ПАЛЬМИРА. /ВВС/. Сирийн Пальмира хот дахь эртний балгасуудаас тоносон эдийн өлгийн зүйлсээ эвдэж сүйтгэж байгааг харуулсан гэрэл зургуудыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн интернэтэд тавьжээ.  Уг зургуудаас үзвэл, босогчид олон хүний өмнө зургаан хөшөөг лантуугаар эвдэж сүйтгэсэн байна.
 
Тус бүлэглэлийн мэдэгдсэнээр, хөшөөнүүдийг хууль бусаар хил давуулагчаас булаан авсан аж. “Лалын улс” бүлэглэл Пальмирагийн балгасын 2000 жилийн настай арслангийн хөшөөг эвдэж сүйтгэсэн гэж Сирийн эртний эд өлгийн зүйлс хариуцсан газрын дарга Маамум Адбелкарим хэлэв.
 
Түүний хэлснээр, босогчдын сүйтгэсэн хөшөөг “Lion of al-Lat” гэдэг бөгөөд гурван метр өндөр байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг