sonin.mn
“News”  агентлагийн үе үеийн “Оны хүн”-ээр шалгарч байсан эрхмүүдтэй хийх цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын дэд дарга, Монгол ардын намын дарга М.Энхболд уригдлаа.
 
Телевизийн суваг болон онлайн хэлбэрээр уншигчдад хүргэдэг энэхүү ярилцлагад өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байсан юм. Уригдсан зочинд уншигчид сонирхсон асуултаа илгээдгээрээ эл ярилцлага онцлог бөгөөд асуултыг яг одооноос эхлэн Баасан гаригийн 12.00 цаг хүртэл www.news.mn сайтаар дамжуулан ирүүлэх боломжтой. Энэхүү ярилцлага ирэх долоо хоногт www.news.mn сайтад нийтлэгдэж, Eagle телевизийн эфирээр олон нийтэд хүрэх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг