ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.
Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Энэ уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуучлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаа.
Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Суусан газраасаа шороо атгаж олз омгоор дүүрэн явна гэдэг чинь л энэ бхдаа
Ailchlal buhen n ur UGUUJTEI bolj ungurch bgaan sn hereg shuu ymr zugaalj yvaa bsh ajil amjuuulj yvaa hun gdg chn uur yum bna
Станфордын Их сургуулийн докторуудтай зөвшилцөөд ЭЛЭГНИЙ ВИРУС устгах эмийн хамтарсан үйлдвэр байгуулахаар болсон, мөн хоёр тал эхний ээлжинд 20-40 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргана
Tur zasag 180-aad uilchilgrrg tsahimjuulj irgeded hurgeh tusuld MAIKROSOFT corprate medeelliin tehnologiin shine ololtg Mongold nevruulj hmtrna gsn unen bzdeee
ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ 100САЯ АМ ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Mongold hurungu oruulsan ulsuud Oyu tolgoin sanhuujiltiig shiidseneer manai ulsad hurungu oryylah sonirhol n nemegdsen gne shu
Mongold hurungu oruulsan ulsuud Oyu tolgoin sanhuujiltiig shiidseneer manai ulsad hurungu oryylah sonirhol n nemegdsen gne shu
Монгол Улсын гадаад харилцаа яах вэ болж байна Гадны оронд очиж ярих яах вэ хүний хүнтэй эн тэнцүү түнш байх чадвартай байхын тулд дотоод харилцаагаа л сайжруулмаар байна. дотороо учираа олохгүй өөрсдөө хүн шиг байж чадахгүй бол мянга гадагшаа хандаад яах юм бэ