sonin.mn
АНУ-ын Вашингтон хотноо болж байгаа Цагдаагийн дэлхийн тоглолтоос буудлага спортын тамирчдаас дахин алт, мөнгөн медаль хүртжээ.
 
Тодруулбал, тус тоглолтын буудлага спортын хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ О. Энхсайхан 584 оноогоор түрүүлж, аварга болсон бол ОУХМ С.Баяр В ангилалд багийн мөнгөн медалийн эзэн болжээ. Харин мотоспортын төрлөөр Ази тивийн аварга, ОУХМ Э.Халиунболд хоёр ч мөнгөн медаль хүртээд байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг