sonin.mn
ТОКИО. /NHK/. Өнөөдөр буюу долдугаар сарын 1-нд дэлхийн цагт нэг секунд нэмсэн байна. Энэ нь гурван жилийн өмнө бас тохиож байжээ.
 
Дэлхийн тэнхлэгийн эргэлтийн дагуу хөдөлдөг өндөр нарийвчлалтай цагаар дэлхийн стандарт цагийг тохируулдаг. Гэвч тэнхлэгийн эргэлтийн хурд өдөр бүр бага зэрэг өөрчлөгддөг бөгөөд үүнээс болж дэлхийн тэнхлэгийн эргэлтэд суурилсан цаг болон стандарт цагт зөрүү гардаг байна. Энэ зөрүүг арилгахын тулд дэлхий даяар цагийн системдээ нэг секундийн үсрэлт хийжээ.
 
Өнөөдөр өглөө Японы стандарт цагийг хянадаг Токио хотын баруун хэсэгт оршдог хүрээлэнд 1000 орчим хүн цуглаж, цагийг тохируулах мөчийг сонирхжээ.
 
Компьютер болон ухаалаг утасны цагийг интернэтээр автоматаар тохируулдаг боловч хуучин үйлдлийн системтэй компьютерын цагийг цаанаасаа тохируулахгүй боломжгүй болохыг анхааруулж байна.
 
Энэ удаагийн нэг секундийн үсрэлт хийх явц ажлын өдрөөр тохиож байгаатай холбоотойгоор зарим компани тохируулгаас үүдэн компьютерын саад бэрхшээл гарахаас сэргийлж түр ажлаа зогсоохыг ажилчдадаа уриалжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг