sonin.mn
Монгол Улсын Үндэсний стастикийн хороо, Дэлхийн банктай хамтран явуулсан “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны үр дүн болох 2014 оны ядуурлын тооцоог  өнөөдөр танилцууллаа.
 
Тус судалгаанд Улаанбаатар хотын 3600, аймгийн төвийн 5400, хөдөө орон нутгийн 7200 өрхийг хамарчээ. Судалгааны үр дүнд Монгол Улсын ядуурлын түвшин 21.6 хувьд хүрч 2012 онтой харьцуулахад  5.9 пунктээр буурч ядууралд өртсөн иргэдийн тоо 634 мянгад хүрчээ. Ядуурлын гүнзгийрэлт 5.2 хувь болж, 2012 оноос 1.8 пунктээр тус тус буурсан байна.
 
Амьдралын баталгаажих түвшнээс доогуур хүн амын хэрэглээний  дундаж түвшин  улсын дунджаар ядуурлын шугамаас 5.2 хувь буюу 7690 төгрөгөөр доогуур байна. Монгол Улсын 100 хүн тутмын 22 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэгцээгээ хангах чадваргүй байгаа аж.
 
Хөдөө орон нутагт ядуурлын түвшин 9 пунктээр буурсан. Харин Улаанбаатар хотын хувьд  ядуурал төдий л буураагүй ба 2012-2014 онд 3 хувиар буурчээ.
 
Ядуурлын шугамыг тооцоолж гаргахдаа нэг хүний хоногт хэрэглэвэл зохих 2100 калори хүнсний бүтээгдэхүүний зардал дээр хүнсний бус дундаж хэрэглээг нэмдэг ажээ. Монгол Улсын ядуу иргэдийн ихэнх нь ядуурлын шугам болох 146650 төгрөгөөс  доош буюу маш ойрхон түвшинд амьдарч байна.
 
Ядуурлын шугам /2010-2014/
 

 

2010 он

2011 он

2012 он

2014 он

Ядуурлын шугам

92072 төгрөг

99729 төгрөг

118490 төгрөг

146650 төгрөг

 

Эдгээр тоо баримтаас харахад эдийн засгийн бууралт үүсэхэд олон тооны иргэд ядууралд өртөх аюултай байгаа юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг