sonin.mn
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд хандаж сэрэмжлүүлж байна.
 
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Цэнхэр (Төгрөг) гол Манхан сум, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг, Булган гол Булган сум, Долооннуурын гол, Дунд Цэнхэр, Зүйл гол, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу орчмоор үерийн түвшинг даван тус тус  үерлэж байгаа аж. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг