sonin.mn
“Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд 2 дахь жилдээ сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics-Open air тоглолт ирэх сарын 4-нд Чингисийн талбайд болно.
 
Саунд оф Монголиа компанийн санаачилгаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэж бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байгаа юм. Тус тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс толилуулах юм байна.
 
Тоглолтын ерөнхий найруулагчаар СТА Е.Сарантуяа, ерөнхий удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, балетмейстр СТА Д.Дашлхагва нар ажиллаж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг