sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. АНУ ноёрхсон дэлхийн санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг БНХАУ хүсч байгааг Хятад улсын дарга Си Зиньпин тодорхой мэдэгдлээ.
 
Даваа гарагт Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр тус банкийг үүсгэн байгуулагч улсуудын төлөөлөгчидтэй Си дарга уулзжээ.
 
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолыг БНХАУ-ын санаачилсан олон улсын банкийг байгуулахад чиглэсэн “түүхэн алхам” гэж Хятад улсын удирдагч тодорхойлсон байна. Түүний хэлснээр, БНХАУ өөрөө хүчирхэгжин дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
 
Манай улс одоо байгаа олон улсын хөгжлийн банкуудыг дэмжсээр ирсэн гэж тэрбээр тэмдэглэн хэлсэн аж. Мөн АДБХОБ-аар дамжуулан БНХАУ гишүүн орнуудынх нь шаардлагыг илүү сайн хангаж, дэлхийн эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт хийхийн тулд одоо байгаа дэлхийн санхүүгийн байгууллагуудыг дэмжин ажиллана гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг