sonin.mn
КАРАЧИ. /ANADOLU/. Пакистаны өмнөд нутгийн Синд мужид нэг долоо хоног гаруй цаг агаар хэт халж байгааийн улмаас хүмүүс амь эрсэдсээр байна. Хэт халууны улмаас амь эрсдэгсдийн тоо өнгөрсөн амралтын өдөр 1400 давжээ.
 
Синд мужийн Эрүүлийг хамгаалах газрын ерөнхий захирал Хасан Мурадын мэдэгдсэнээр, зургадугаар сарын 20-ноос хойш тус мужийн эргийн Карачи хотод наранд цохиулсны улмаас бараг 1200 хүн амь эрсэдсэн байна.
 
Мөн Синд мужийн бусад хотод 200 гаруй хүн амиа алджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нөлөө бүхий албаны хүний мэдэгдсэнээр, алслагдсан тосгодод хэт халууны улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо бүртгэлд ороогүй учир амиа алдагсдын бодит тоо үүнээс ч өндөр байж болзошгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг