sonin.mn
Энэ сарын 29 ны өдөр АДБХОБ ны үүсгэн байгуулагч гишүүн болох 57 улс орны төлөөлөгчид Бээжин хотноо тус банкны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
 
Энэхүү гэрээ 11 бүлэг 60 зүйлтэй Хятад, англи, франц хэл дээр үйлдэгдсэн, банкны зорилго, гишүүд болон тэдгээрийн оролцоо, эзэмших хувьцаа, саналын эрх, үйл ажиллагаа, захиргааны бүтэц, шийдвэр гаргах механизмыг зэргийг заасан багтаасан эрх зүйн гол баримт бичиг юм байна. Энэхүү үйл явц нь гишүүд бүгд даган биелүүлвэл зохих үндсэн хуулийг баталж, тус банк үйл ажиллагаа явуулах гол алхам болж байгаа юм. 
 
Хятад улс 29,7804 тэрбум долларын хувьцаа захиалснаар нийт саналын эрхийн 26,06 хувийг эзэмшиж буй бөгөөд Гэрээнд заасны дагуу хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаа юм. Энэтхэг, Орос улсууд 2 болон 3 дах том хувьцаа эзэмшиж буй бөгөөд 8,367 тэрбум доллар, 6, 536 тэрбум хувьцааны захиалга хийн нийт саналын 7,5 хувь, 5,92 хувийг тус тус эзэмшиж байгаа юм байна.
 
Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг