sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Гадаадын жуулчдад 70 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж, үйлчилгээгээ хүргэх санаачилгад Өмнөд Солонгосын нийслэл хотын хэдэн мянган худалдааны төв, ресторан болон бусад үйлчилгээний байгууллага нэгдэхээр болжээ.
 
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” вирусийн тархалт дотоодын аялал жуулчлалын салбарт нь хүнд цохилт болж байгаатай холбогдуулан тус улсын нийслэл Сөүл хотын захиргааны газар ийм санаачилга гаргасан юм.
 
“Сөүлийн зуны хямдрал” худалдааны их наадам ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд нэг сар үргэлжилнэ гэж хотын албаны хүмүүс хэлэв. Уг наадамд оролцогч худалдаа, үйлчилгээний төвүүд 5-70 хувийн хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж, үйлчлэх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг