sonin.mn
ТУНИС. /NHK/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн уриалгын хариуд зэвсэгт этгээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Тунист гал нээж, халдлага үйлдсэн гэж тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Сейфеддине Резгүй Тунисын Сусс хотын далайн эргийн амралт сувиллын газрын зочид буудалд 38 хүнийг буудан хөнөөсөн юм.
 
Хохирогчдын дунд Их Британи болон Германы жуулчид байжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн тунис зэвсэгт этгээдийг буудан устгасан билээ.
 
Түүний “Фэйсбүүк” хуудастаа тавьсан зүйлсээс харвал, тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзэл санаанд автсан нь илэрхий байна гэж Тунисын улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Зэвсэгт этгээдийн “Фэйсбүүк” хаягийг хэдийн хаасан аж.
 
Түүний үлдээсэн нэг сэтгэгдэлд, “Хэрвээ жихадын /ариун дайн/ хайр гэмт хэрэг юм бол намайг гэмт хэрэгтэн гэж хүн бүр хэлж болно” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг