sonin.mn
БЕРЛИН. /ITAR-TASS/. Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Welt am Sonntag” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, Ираны цөмийн хөтөлбөр гэх мэт олон улсын хямралуудыг зохицуулахад ОХУ ямар үүрэгтэй болох талаар дурдсан байна.
 
“Хямралыг зохицуулахад ОХУ өөрийн гэсэн ашиг сонирхолтой. Хэлэлцээний ширээн дэх ОХУ-ын байр сууринд Украины хямрал өдийг хүртэл нөлөөлж чадаагүй. Ираны цөмийн хөтөлбөр тус бүс нутгийн хямралуудын нэг бөгөөд ОХУ-ын оролцоогүйгээр шийдэгдэхгүй гэж тэрбээр мэдэгджээ.
 
Франк-Вальтер Штайнмайер Германы гүйцэтгэх үүргийн тухай мөн дурджээ.
 
Тэрбээр, “бид чадвараа хэт үнэлж, хүчээ гайхуулж болохгүй. Учир нь олон улсын хамтын нийгэмлэг бидэнд итгэдэг бөгөөд томоохон хямралыг зохицуулахад улс төр, дипломат арга зам ашиглахыг тэд хүсэж байгаа. Бид энэ хариуцлагаас зугтаж болохгүй. Герман супер улс биш, гэхдээ олон улсын хямралыг нүдээ аниад өнгөрч болохгүй. Чадах хэмжээгээрээ оролцох ёстой” гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг