sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банктай /АДБХОБ/ энэ зэрэгцэхүйц олон улсын санхүүгийн шинэ байгууллага болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүдийн хооронд гарын үсэг зурах ёслолыг БНХАУ өнөөдөр зохион байгуулах гэж байна.
 
Улс бүрийн эзэмших хувьцаа болон тус банкны үндсэн хөрөнгийг тогтоох баримт бичгүүдэд 57 улсын төлөөлөгчид гарын үсэг зурах аж. Тус банкийг үүсгэн байгуулагч гишүүн улсуудын дунд Их Британи, Герман, Австрали болон Өмнөд Солонгос байгаа билээ.
 
БНХАУ-ын санаачилгаар өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан АДБХОБ нь Азийн эрчим хүч, тээвэр болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг