sonin.mn
 
 
Уг төхөөрөмжүүдийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа дээрх төслийн хүрээнд хүлээлгэн өгч байгаа бөгөөд аврах шуудаг, аврах ажиллагааны хувцас, аврагчдын малгайнд бэхэлдэг дүрс бичлэгийн аппарат, могой дуран зэрэг дэвшилтэт технологийг багажийг нийлүүлжээ.
 
Арга хэмжээний үеэр нийлүүлж буй төнөг төхөөрөмжүүдийг танилцуулах үзэсгэлэн, үерийн гамшгаас урьдчиллан сэргийлэх, хамгаалах талаар олон нийтэд мэдээлэл зөвлөмжийг өглөө.
 
Тусгаар тогтнолын талбайд болсон энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ж.Андерсон, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм.
 
“Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулаад байгаа юм байна.
 
Б.Мөнхзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг