sonin.mn
Японы өмнөд хэсэгт байрлах Кагошима мужийн Кутиноэра аралд галт уулын дэлбэрэлт эхэлжээ.  Кутиноэрабу уул өнөөдөр идэвхжиж эхэлсэн байна. Японы онцгой байдлын яамны үүргийг гүйцэтгэгч Цаг уурын агентлагаас дэлбэрэлт болж буй бүс нутагт аюулгүйн V зэрэглэлийн буюу хамгийн өндөр төвшин зарлаад байна.
 
Нутгийн иргэдийг нүүлгэх зөвлөмжийг даруй өгсөн бөгөөд арал дээр 130 хүн амьдардаг ажээ. Цаг уурын албаны камерууд орон нутгийн цагаар 09.59 цагт хар утаа, үнсний дэлбэрэлт шиг хаягдал ажиглагдаж эхэлсэн тухай бүртгэжээ. Видео бичлэгээс харахад хар утаа, галт уулын хаягдлын үнс, тоос агшин зуурт хэдэн арван метрт цацагдаж байв. Цаг уурчид дэлбэрэлтийн улмаас цацагдсан халуун хайлмагийн урсгалын тухай мөн мэдээлж байна.
 
Орон нутгийн засаг захиргаа арлын хүн амыг нүүлгэх ажилд яаралтай ороод байна гэж NHK телевиз мэдээллээ.