sonin.mn
УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
 
Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлэв. Тэрээр : "Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Тооцоо судалгаа үндэслэлтэй орж ирээч ээ. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ. Би өөрийнхөө хэмжээнд судлахад Унгар улс яг ийм хуультай байснаасаа болж хүнд байдалд орсон. Одоо ганцхан цагаан ямааны үйлдвэрлэлээ өөрсдөө хянадаг. Бусдыг нь бүгдийг нь гаднынхан авсан байгаа. Гадаадын мөнгийг эргүүлдүүлдэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар дамжиж манай маш олон газар, үл хөдлөх хөрөнгө тэр дундаа лиценз хэсэгхэн хүмүүсийн гарт төвлөрнө. Яагаад үүнийг яриад байгаа вэ гэвэл Манжийн үеийн мөнгө хүүлэлтийн хүү жилийн 21 хувь байсан. Өнөөдөр манайх жилийн 22-24 хувьтай байгаа. Энэ үед бизнес хийх гэдэг таатай орчин манайд бүрдээгүй байна” гэсэн юм.
 
Л.Ганзориг