sonin.mn
Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Уул уурхайн яамнаас байр сууриа илэрхийлсэн албан тоотуудыг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн байна.
 
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Балгасын улаан нуурыг ашиглахтай холбоотой асуудлаар мэдээллэл хүргүүлсэн бол Уул уурхайн яамнаас Тавантолгойн ордыг ашиглах гэрээнүүдтэй холбоотой асуудлаар өөрийн яамны санал, дүгнэлтийг хүргүүлжээ.
 
Уул уурхайн яамнаас гэрээний төсөлд 21 зүйл бүхий санал дүгнэлт өгсөн байна. Тухайлбал тус яамны санал, дүгнэлтэд “Гэрээний төсөл нь бүхэлдээ Төслийн компанид давуу эрх олгосон, Засгийн газар, холбогдох төрийн байгууллагын эрхийг хязгаарласан байгаа учраас харилцан бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлах нь зүйтэй” гэжээ.
 
 
 
 
                                                          АЖЛЫН ХЭСЭГ