sonin.mn
Монголыг дайран өнгөрдөг нүүдлийн шувуудын дунд Идлэг шонхор гэж нэг хэцүүхэн тавилантай өрөвдмөөр шувуу байх.Уг нь бол цагаан шонхор нь нүүдэлчин Монголчуудын эртний тахилга  сүлдэнд мөнхөрсөн  жигүүртэн.Харин өнөө үед энэ шувуунд хандах Монголчуудын  хандлага  янз бүр болж. Шувуу  судлаачид, амьтан, байгаль хамгаалагчид идлэг шонхорыг хамгаалах талаар санаа тавьж  популяцийг нь өсгөх, амьдрах орчинг тэтгэх, үхэл хорогдлыг нь бууруулах элдэв төслийг хэрэгжүүлцгээдэг. Харин нутаг оронд нь шонхор  шувууг олноор тархсан аймаг сумдын засаг дарга нар жаахан  хэтрүүлж хэлбэл түүнийг бензиний  мөнгө, төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл болгон хардаг гэхэд хилсдэхгүй .
 
 
 
Хөдөөний малчид түүнийг тоодоггүй болхоос уг нь бэлчээр нутгийг нь талхалдаг үлийн цагаан оготын тоо толгойг зохицуулж байдаг хээр талын эко-системийн эмч оточ гэдгийг төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй юм.Хөөрхий энэ шувуугаар хамгийн их шоуддаг, түүнээс ашиг хонжоо хардаг нөхөд бол улс төрчид. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд гадаад хэргийн сайд, Батлан. хамгаалахын, Боловсрол соёл шинжлэх ухааны гээд л сайдуудын '' популизм''хийх арга хэрэгслийн нэг нь  Идлэг шонхор шувуу болно. Эдгээр  эрх мэдэлтнүүд дээр УИХ-дахь Катар,Кувейт- Монголын нийгэмлэгийн дарга ,эрхэм гишүүд нэмэгдэнэ.Тэдний хийсэн үйлдлүүдээс зах зухаас нь дурдвал,Ц.Оюунгэрэл сайд  2013 онд хэсэг эрдэмтэдтэй хамтран Монгол улсын Засгийн газрын 15 дугаар тогтоол гаргуулан Идлэг шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу"болгон зарлаж, арилжаа худалдааны зориулалтаар гадаадад гаргахыг 5 жилээр хориглон ''шоудсан''. Гэвч 2013,2014 онд Засгийн газраас  Идлэг шонхор шувууны хамгааллын талаар  ямарч дорвитой арга хэмжээ авч хөрөнгө зараагүй хирнээ 2013онд 30 толгойг, 2014онд 40 толгой шонхорыг '' Үндэсний бахархалт шувуу''  болгосон тогтоолоо зөрчин Арабын  орнуудад ''Бэлэглэл ,соёл судалгааны гэх нэрийн дор үнэн хэрэгтээ  шонхор бүрийг валютаар үнэлэн арилжааны зорилгоор гаргаж  хууль зөрчсөөр өнөөг хүрсэн нь бодит үнэн.1993 онд анх 6 шонхор гадаадад гаргаснаас хойш  хамгийн олон тоогоор  буюу 2003онд 392 шонхорыг гаргаж  байсан байдаг .Шонхор шувууг  анх гаргасан  1993 оноос өнөөдрийг хүртэлхи 22 жилийн хугацаанд харьд худалдсан 4000 орчим. шонхорынхоо оронд авсан асар их валютыг авто  зам тавих , Богд ууланд  одоо ч бүрэн ашиглалтанд  орж  чадаагүй Байгаль орчны  лабортори нэртэй хэдэн хөндий  байшин , УИХ,Засгийн газрын  гишүүд ,шонхороо бариулсан аймгуудын  Засаг дарга , Иргэдийн хурлын дарга нарын айлчлалын зардал , алтан цаг болж эргээд  Идлэг шонхорын  хамгаалал судалгаа,  эрсдэл хорогдлын хамгийн  их шалтгаан болдог Эрчим хүчний шугамыг шувуудад  аюулгүй болгох зэрэгт огт зарцуулдаггүй  гажиг тогтолцоо  үргэлжилсээр .
 
 
Уг нь судалгаагаар  өндөр хүчдлийн  байгууламжид жил бүр 3500-4000 Идлэг шонхор үхэж байгаа юм. Хэрэв Засгийн газар  Эрчим хүчний  шугамыг  шувуудад ээлтэй болговол 64 тэрбумаар үнэлэгдэх шувуудын амь -экологийн үнэ цэнийг хамгаалж авч үлдэх боломж байгааг ''Зэрлэг амьтан судлан хамгаалах  төв-ийнхөн  судалгаагаар тогтоосон .Засгийн газар 2 тэрбум  төгрөгийг  Эрчим хүчний шугмыг шувуудад  ээлтэй  болгох  төсөлд  зарцуулвал энэ асуудлыг  шийдэх боломжтой .Ингэж чадвал УИХ-аар баталсан'' Ногоон хөгжлийн'' үзэл баримтлалд  тусгагдсан зорилт хэрэгжиж  эхэлж байна гэсэн үг .Харин Идлэг шонхорын популяцийг  дэмжих Хиймэл үүрийн төсөл, Эрчим хүчний байгууламжыг шувуудад ээлтэй болгох, Зэрлэг амьтны нүхэн болон гүүрэн гарц, зэрэг томоохон төслүүдээр дамжуулж уул уурхайн салбарыг  эргээд байгаль хамгаалалд оруулах санхүүгийн ил тод эх үүсвэр болгох механизмыг бүрдүүлэх нь  биологийн олон янз байдлыг  хамгаалах томоохон эх үүсвэр  болж  чадах  боловч зохистой  ашиглалтыг хэт давамгайлж ''Дүйцүүлэн хамгаалах'' нэрийн дор бизнесийн  ''Ногоон халхавч''(Green washing) болж хувирах бий гэдгийг МБОИЗ өөс байнга  анхааруулж байдаг юм.
 
 
Энэ жил улс орны  эдийн засаг амаргүй байгааг харгалзан БОНХАЖЯ-аас Шонхор шувууны хамгаалалыг шинэ шатанд гаргах , Өндөр хүчдлийн  шугмын байгууламжыг шувуунд ээлтэй  болгох төслийг хэрэгжүүлэх  санхүүгийн  эх үүсвэрийг  бүрдүүлэх зорилгоор  100 толгой шонхорыг соёл ,судалгааны зориулалтаар гаргах саналыг 4 сарын 27-ны Засгийн газрын хуралдаанд оруулсан ч Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн эсэргүүцэж саналыг унагажээ. Энэ нь жил бүр Гадаад хэргийн яам Арабын орнуудад шонхор хуваарилдаг эрх мэдлээ өргөжүүлэх гэсэн “Шантааж” гэнэ. Энэ мэтээр Монголын Идлэг шонхор түүийг хамгаалалын асуудлыг Байгаль хамгаалах ерөнхий  чиг үүргийн яам болох БОНХАЖ Яам нь биш  Гадаад хэргийн яам ,Боловсрол соёл шинжлэх ухааны яам,Батлан хамгаалах яам,УИХ дахь Арабын орнуудын найрамдлын нийгэмлэгүүдийн дарга нар мэддэг,тэд өөрсдийнхөө сонирхолд  тааруулсан шийдвэр гаргуулахаар  Засгийн газар БОНХАЖЯ-нд шахалт үзүүлдэг  болсон хууль бус үйлдлийг  таслан зогсоох цаг болж. Иймд Идлэг шонхор шувууг улс төрчид , сайд нараас хол байлгаж Шонхорын зохистой ашиглалтаас олсон орлогыг эргүүлээд уг шувууны хамгаалалд зориулах нь зүйд нийцнэ.
 
Идлэг шонхор хамгаалах сан ТББ
 
Мэргэжлийн анчдын холбоо