sonin.mn
Өчигдөр зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн тухай мэдээг Нийслэлийн ЗЦГ-аас өглөө.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон 6 жолооч  байгаа бол нэг явган зорчигч  байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Тун удахгүй ЕБС, цэцэрлэгийн зуны амралт эхэлнэ. Амралт эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг тул эцэг эхчүүдийг  үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ЗЦГ-аас сануулж байна. Мөн Замын зорчих хөдөлгөөн ихтэй цэг дээр хөдөлгөөнд саад учруулан өөрсдийн амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулан худалдаа эрхлэх хүүхдийн тоо ч нэмэгджээ.  Иймд замын дунд  худалдаа хийхийг оролдсон  хүүхдээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг  ЗЦГ жолооч нарт анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг