sonin.mn
Сүүлийн үед яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын талаар таагүй яриа төрийн ордноор түймэр шиг л дэгдэж эхлээд байна. Саяхан Засгийн газрын хуралдааны танхимаа хайлуулчих шахсан төрийн ордны булан, хонгилоор тархаж байгаа Төрийн нарийнуудын тухай таагүй яриа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, Засгийн газрын Ерөнхий сайдыг ч сандаргаж мэдэх ноцтой асуудал болоод байгаа юм. 
 
Товчхондоо Монгол Улсын Ерөнхий сайд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтгүй, шулуухан намын харьяалалаар, засагт хамтарсан МАН-ыг тойгдсон байдлаар, албан тушаалын бялуу хүртээсэн нь ийнхүү Үндсэн хууль зөрчүүлж, эргээд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг эвгүй байдалд оруулаад байгаа аж. 
 
Өмнөх засагт хамтарсан ч энэ засагт жийгдсэн МАХН-ынхан олдсон боломжийг ашиглан “Үндсэн хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй, намын шахаагаар томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь зайлуул” хэмээн ширүүхэн дуугарч эхэлсэн нь нэг талдаа яах аргагүй үнэн зөв шаардлага гэдгийг эрх баригч АН-ын зарим гишүүд ч сэмхэн дэмжиж эхлээд байгаа гэнэ. 
Хөөрхий дөө, амтат бялуунаас дөнгөж л хазаад байгаа Төрийн нарийнууд яана даа, чааваас.
 
Эх сурвалж: