sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 16 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн тухай, Онцгой албаны тухай хуулийн үзэл баримтлалын төслийн тухай, Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Шинэ төмөр зам” төслийн тухай, Төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг батлах, зурвас газар эзэмшүүлэх хугацааг тогтоох тухай зэрэг нийт 22 асуудал хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар энэ оны I улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай, Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай, Хаврын тариалалтын явцын тухай зэрэг 8 асуудлыг холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх аж.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг