sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Германд 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Түүнийг эр бэлгийн эс болон өндгөн эсүүд ашиглан зохиомлоор жирэмсэн болгосон аж.
Аннегрет Раунигк өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Берлин хотын нэгэн эмнэлэгт мэс заслын аргаар амаржсан байна. Тэрбээр гурван хүү, нэг охин гаргажээ.
 
Хүүхдүүд 26 долоо хоногтой дутуу төрсөн ч биеийн байдал нь сайн байгаа аж.
 
Дөрвөн ихрээс гадна 13 хүүхэд, долоон ач, зээтэй Аннегрет Раунигк нь дөрвөн ихэр хүүхэд гаргасан дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэнэ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг