sonin.mn
АФИН. /ВВС/. Грек санхүүгийн боломжгүй болсон учраас зургадугаар сарын 5-нд Олон улсын валютын санд /ОУВС/ өгөх ёстой төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Никос Воуцис мэдэгдэв.
Зургадугаар сард ОУВС-д өгөх ёстой 1.6 тэрбум еврог Грек төлж чадахгүй болсон гэж Никос Воуцис “Greek” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.
 
Авсан тусламжийн сүүлийн хэсгийг төлөхийн тулд Грек ЕХ болон ОУВС-тай зөвшилцөх шаардлагатай болоод байна. Гэхдээ тодорхой ахиц дэвшил гарсан гэж тус улсын Сангийн сайд Янис Варуфакис мэдэгдэв.
 
"Грек гэрээгээ биелүүлэхийн төлөө асар ихийг хийсэн. Одоо олон улсын байгууллагуудын ээлж ирлээ. Бид гурван улирал дараалан тэдний шаардлагыг биелүүлсэн. Одоо тэд ганц л улирал бидний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй" гэж тэрбээр мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг