sonin.mn
Монголбанкны зарласан ханшаар  энэ сарын 21-ний байдлаар ам.доллар 1939 төгрөг 09 мөнгөтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар ам.доллар 1935 төгрөг 23 мөнгө болжээ. Ингэснээр ам.доллар төгрөгийн эсрэг 3 төгрөг 86 мөнгөөр суларлаа.
Харин евро төгрөгийн эсрэг 2148 төгрөг 80 мөнгөнөөс 2158 төгрөг 65 мөнгө болж 9 төгрөг 85 мөнгөөр чангарсан байна.  Юань 312 төгрөг 27 мөнгөнөөс 312 төгрөг 21 мөнгө хүрч 6 мөнгөөр өсчээ. Рубль 38 төгрөг 62 мөнгөнөөс  38 төгрөг 72 мөнгө хүрч төгрөгийн эсрэг 10 мөнгөөр чангарлаа. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг