sonin.mn
РИГА. /ВВС/. Европын Холбоо /ЕХ/ Украинд 1.8 тэрбум долларын зээл олгохоор болжээ.
Латвийн нийслэл Рига хотод болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр холбогдох талууд зээл олгох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Уг дээд хэмжээний уулзалтад ЕХ-ны улсуудаас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан улсын удирдагчид мөн оролцжээ.
 
Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч босогчдын хооронд байлдааны ажиллагаа өрнөсний улмаас мөнгөний гачаалд орсон Украинд эдийн засгийн шинэчлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор ЕХ 1.8 тэрбум доллар зээлдүүлэхээр болсон аж.
 
Г.Доржханд
 
 
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг