sonin.mn
Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд энэ сарын 22-ны өдөр иргэн М хилээр үзмэн мана болон байгалийн 21.5 кг чулуу нэвтрүүлэхийг завдсан байна.
Хилээр нэвтрүүлэхээр хориглосон уг эд зүйлсийг тээврийн хэрэгслийн хаалга болон сандалд нуусан байсныг хилийн байцаагчид илрүүлжээ.Дээрх зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын  байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
 
 Б.Заяа