sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Оюутолгой төслийн далд уурхайн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.
Чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт тавьсан асуулгын хариуг сонсох аж. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуулгын хариултыг сонссоны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх болсныг гишүүдэд зарлав.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ"