sonin.mn
МОСКВА. /BBC/. Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт шинэ сэжигтэн гарч ирсэн тухай “Коммерсант” сонинд мэдээлж байна.
Тус сонинд мэдээлснээр, шинэ сэжигтэн нь Чеченийн оршин суугч Руслан Мухадинов гэгч болжээ. Тэрбээр “сэжигтнүүдийн анхны өгсөн мэдүүлгээр тэдэнд улс төрчийн амийг хөнөөвөл “25 сая рубль өгнө гэж амласан” Русик байж магадгүй байна.
 
Гэхдээ мөрдөн байцаалтын шинэ таамгийг нотлох албан ёсны мэдээлэл хараахан байхгүй байна.
 
“Коммерсант” сонинд онцлон тэмдэглэж буйгаар, урьд нь мөрдөн байцаагчид Русикийг дотоодын цэргийн хошууч Руслан Геремеевыг гэж бодож байжээ.
 
Борис Немцовыг хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө Москва хотын төвд хөнөөсөн юм. Улс төрчийг хөнөөсөн хэргээр Чечень гаралтай таван хүнийг баривчилсан билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг