Нийслэлийн удирдлагууд дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэн барих шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хууль бусаар явуулж байгаа талаар монголын барилгын “Топ” гэж нэрлэгддэг таван компанийн захирлуудын төлөөлөл өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, монголын бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, барилгын салбарын тэргүүлэгч компаниуд туршлага, мэргэжлийн ур чадвар, хүч хөрөнгөө нэгтгэн Монгол Улсынхаа, түүний дотор нийслэл хотынхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” нэгдлийг байгуулжээ.
Ингээд энэхүү хуралд “Орчлон Констракшн” ХХК-ийн захирал Д.Ганзориг, “Цаст констракшн” ХХК-ийн захирал Н.Баярцэцэг, “Заг констракшн” ХХК-ийн захирал Г.Ононтуул, “Гандирс” группийн захирал Ц.Эрдэнчулуун, “Грийн ресурс” ХХК-ийн захирал Ц.Цэцэнзориг нар оролцсон юм. Дээрх нэр бүхий компаниуд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан сонгон шалгаруулалтад төслөө илгээсэн аж.
Өөрөөр хэлбэл, тэд НЕТГ-аас зарласан дахин төлөвлөлтийн шалгаруулалтыг шударга бус явагдаж байна хэмээн дээрх хүмүүс мэдэгдсэн юм. Ингэж үзэх болсон хэд хэдэн шалтгаан байгаа аж. Тухайлбал төслийг сонгон шалгаруулах хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй ч зарим ялагчдыг зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлжээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх газрыг олон хэсэгт хуваан задалж, арваад жижиг төсөл болгосон нь хот төлөвлөлтийн эсрэг үйлдэл болсон. Түүгээр ч зогсохгүй албан ёсны хариуг өгөхдөө хуулийн хугацааг баримтлаагүй, хоцроосон бөгөөд ингэхдээ үл ойлгогдох, хардлага төрөхүйц агуулгатай хариултыг өгчээ.
Ингээд барилгын компаниуд хэлэхдээ “Бид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх Төмөр зам орчмын хуучин хорооллуудыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэн барих шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийг сонгох шалгаруулалтад оролцсон юм. Гэтэл дээрхи уралдаант шалгаруулалтын явц эхнээсээ олон үл ойлгогдох байдал дагуулсан бөгөөд үүний уршгаар Улаанбаатар хотын өнгө төрх, хот төлөвлөлт, нийслэлийн иргэд, төсөлд хамрагдах оршин суугчдын эрх ашгийг хөндсөн, аливаа сонгон шалгаруулалтад өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа. Гэтэл албан тушаалтнууд танил тал, хээл хахууль, асуудлыг мэргэжлийн бус үүднээс шийддэг байдал давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа учир энэхүү мэдээллийг бид олон нийтэд өгөх нь зөв байх гэж бодсон юм.
Дахин төлөвлөлтөд орохоор тусгагдсан төмөр зам орчмын барилгууд
Нэр бүхий компаниудын илгээсэн төслийн зураг
Тухайлбал:
1. Бидэнд шалгаруулалтын албан ёсны дүнгийн тухай мэдээ ирээгүй байхад энэ тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн.
2. Энэ хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хот байгуулалт, төлөвлөлт, оршин суугчдын тав тух, нийгмийн асуудлыг цогц байдлаар шийдэх учиртай. Гэтэл, уг төслийг олон жижиг хэсэг болгон хувааснаар өнөөдөр нийслэлийн хөгжилд маш их саад болоод зогсохгүй эмх замбараагүй, өнгө үзэмжгүй байдал, нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан ижил буруу, өнчин барилгууд баригддаг түүх давтагдахад хүрээд байна.
3 .Шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийн шалгаруулах ёстой байтал танил талаа харсан, оролцогч бүрт бага багаар хүртээх хачирхалтай зарчмаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.
4. Сонгон шалгаруулалтыг ил тод байлгах, хамгийн шилдгийг шударгаар сонгох нөхцөл бололцоог хангах үүднээс нийслэл, дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагад төслөө танилцуулах, шаардлагатай мэдээллийг авах зоригоор удаа дараа хүсэлт гаргасан ч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй.
5. Танай төсөл хамгийн шилдгээр шалгарсан боловч дахин зарлах шаардлагатай гэсэн хачирхалтай албан тоот ирүүлсэн.” гэв.
Уг нь тэд төмөр зам орчмын барилгуудыг ахин төлөвлөж, цогц байдлаар бүтээн босгох төлөвлөгөөг гаргажээ. Энэхүү төлөвлөгөөнд нь 1000 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, зам талбайн тохижилт, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг, ИШС-г шинэчлэх өргөтгөх зарим ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байжээ. Дээрх нэр бүхий байгууллагууд Баянгол дүүргийн Төмөр замын 1-4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дахин төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан уралдаан шалгаруулалтанд оролцох зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” нэгдлийг байгуулан нэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэд өнөөдөр явуулж буй төсөл сонгон шалгаруулалт хууль зөрчиж байгаа талаар тодорхой баримттай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагуудыг аливаа нэгэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа танил талаа харж өгдөг хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байсан. Харин энэхүү асуудлаар нийслэлийн удирдлагууд өөрсдийгөө хууль зөрчөөгүй, үнэн зөвөөр сонгон шалгаруулалт явуулдаг хэмээн мэдээлж байсан. Хууль дүрэмд зааснаар бол аливаа нэгэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа шударга журмаар явуулна гэж заасан байдаг. Гэтэл хотын удирдлагууд энэ бүх дүрэм журмыг огоорч танил тал хамсаатандаа төсвийн мөнгөнөөс бага ч болов хүртээх зарчмаар ажиллаж байгаа нь үнэнд нийцэхгүй нь лавтай.
“Гандирс” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун "Бид муугийн муугийн тоонд ч орохгүй байна шүү дээ. Шалгарсан төсөл гоё бол бид баярлах байсан. Гэвч ялагчийн төслийг бидэнд харуулахгүй байна" гэв.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн сард Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015" форумаар хотын удирдлагууд хувийн хэвшлээ дэмжиж ажиллнан хэмэн хэлж байсан удаатай. Гэтэл тэд хувийн хэвшлээ дэмжих нь байтугай тэднийг алагчлан үзэж байгаа нь дээрх форумын утга учир алдагдаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Тухайлбал, НИТХ-ын дарга Д.Баттулга хувийн хэвшлийнхний самсааг шархируулж тэднийг жинхэнэ утгаар нь омогшуулж байсан юм. Тэрбээр, “Улаанбаатар хотын эдийн засгийн нөөц болсон хөгжүүлэх хөшүүрэг болсон хувийн хэвшлийнхэн та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Аливаа улс орны үндэсний бүтээн байгуулалтыг хувийн хэвшил гүйцэтгэсээр ирсэн юм шүү. Бидэнд та бүхний санал бодол идэвх санаачилга юу юунаас илүү чухал юм” гэж хэлж байсан.Гэтэл тэдний энэхүү хэлсэн үг нь тухайн өдрөө л олон хүний самсааг шархируулж ийнхүү хууль бус үйлдэл хийж байгаа нь яав ч үнэнд нийцэхгүй байна.
Уг нь барилгын салбарыг “Хөгжлийг бүтээгч гэж бид тодорхойлдог хэрнээ өнөөдөр тэднийг ийнхүү шедэнд орсон хог мэтээр үзэж байгаа харамсалтай. Угтаа бол Барилга, хот төлөвлөлт хоёрын уялдаа холбоо цогц байж , байж өнгө үзэмж, чанар стандарт яригдах ёстой гэдгийг хотынхон сайн мэдэж л баймаар юм. Тэгэхээр барилгын салбарын бизнес яалт ч үгүй улстөрөөс шалтгаалж байгаа нь дээрх үйлдэл юм. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулатад оролцож ялсан атлаа ялагдсан компанид ажлаа алдсан олон барилгын компани бий. Эцэст нь хэлэхэд хотын дарга Э.Бат-Үүл ээ, “Танай төсөл хамгийн шилдгээр шалгарсан боловч дахин зарлах шаардлагатай гэсэн” хачирхалтай албан тоотыг барилгын компаниудад өгсөн нь юу гэсэн үг юм бол гэж таниас асуумаар байна. Мөн албан тушаалтнууд танил тал, хээл хахууль, асуудлыг мэргэжлийн бус үүднээс шийддэг байдал давтагдах нөхцөл байдал үүсч буйг холбогдох газрууд нь анхааралдаа авах нь зүйн хэрэг байх.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Нэргүй нийтлэл байна МАН ын бааснууд АН ын урвагчидтай хамтарч Алтанхуягийг огцоруулсан Одоо БатҮүлийг самардах санаатай Хотод МАН ялья гэвэл БатҮүлийг унагаахаас өөр аргагүй гэдгийг тодорхой байна
Сүүлийн үед манай төр засгаас явуулж байгаа бодлогыг харахад ахиад л АНУ-ын талыг баримтлах бодлогоо эрчимтэй явуулж эхэллээ. АБНЭ улс, Япон улсууд АНУ-ын хамгийн үнэнч холбоотнууд, Хятадын талаар баримтлах бодлогоороо Энэтхэг АНУ-тай нэгддэг. Энэ ер нь юунд хүргэдэг бол? Зах зээлд шилжсэн цагаас эхлэн бид АНУ гэж сээхэлзэн 2 хөршөө элдвээр муучлан бүр хараан зүхэж 20-иод жилийг ардаа орхилоо. Гэвч үүнээсээ болж хожсоноосоо илүү алдсан бишүү? Уулын бугыг хараад унасан морио голов гээч болоогүй гэж үү? Хамгийн наад зах нь гэхэд байгаль ан амьтан гэж хоосон сүржигнэж байгаад 2 хөршийг холбосон хийн хоолойг хоёр талаараа тойруулаад тавиулчихлаа. Хэрэв бид хийн хоолойг нутгаараа дамжуулж чадсан бол олон асуудлаа шийдэхийн зэрэгцээ зүгээр сууж байгаад л “ногоон” уутлах байв. Сүүлд нь манайхан дахин дахин гуйсанч АНУ-ын заавраар Украйн шиг загнаж магадгүй гээд итгэж өгсөнгүй. ЭЗ-ийн хувьд асар их унацтай ийм төслүүд дээр тун уян хатан ухаантай хандахгүй бол алдхад тун амархан байдаг бололтой. Болгар улс ч гэсэн ЁХ-ныхаа заавраар жаахан томроод орхисон чинь Туркууд тэр төслийг нь уухайн тас хүлээн авч өөрийн нутгаар дамжуулан тавихаар болгочхооод гуяа алдан баярлацгааж байна. Өнгөрсөн хойно нь Болгар матрын нульмис гоожуулан гуйгаад ч тусыг эс олов. Гэхдээ бидний боломж шавхагдаагүй байна. Одоо бид 2 хөршийхээ итгэлийг олж Ази-Ёвропыг холбосон хурдны замыг өөрийн нутаг дээгүүр тавиулах. Хийн хоолойтой адил манай талаас хөрөнгө мөнгө шаардахгүй 2 хөрш хурдны замаа тавина ашиглалтад оруулна, энэ замаар Ази-Ёвропын бүх орнууд бараагаа зөөнө бид татвараа авна.Энэ бол маш их мөнгө байх болно.Зарим ЭЗ-ийн тооцоолж буйгаар ОТ-оос хол давна гэж үзэж байна. Аливаа менежментэд эцсийн үр дүн л хэрэгтэй, эцсийн үр дүн гэвэл монголчууд бид мөр бүтэн, хоол ундтай, цалин нь амьрал ахуйдаа хүрдэг ирээдүйдээ итгэлтэй амьрах нь чухал, ходоод хоосон байж талбай дээр гарч Эба эрлийз гэж хашгирах эрх чөлөө бидэнд хэрэггүй.
yalzral gej ene
Бат-vvл нураах, торгох, хязгаарлах, ачих ажил хийдэг байсан бол нэмэгдээд будилаантуулдаг болоо юу. Хотын даргын ажил хийж чадахгvй байж ухамсраараа болчихооч
манай компани 2014 онд тендерт ороод хамгийн бага үнийн санал өгсөн боловч бүх бичиг баримт ухаж ухаж зүгээр л энгийн зүйлийг уул овоо шиг том болгож ярьж байгаад л илүү үнийн санал өгсөн нөхөр тендер аваад л явсан. хэл ам хийхээр ямар нэгэн шалтаг шалтгаан шалихгүй зүйлс тоочооод л салахгүй бүр хэл ам хийнэ гэвэл буцаагаад манай компанийг шалгана нотлон, янз бүр болгодог ямар нэгэн шалтгаан олоод л ам тагалдаг, бүр торгодог, шийдэгдэг, дараа дараагийн тендерт хэл амтай компани гээд хавчдаг гэхээр нь больсондоо тэгээд л орхисон. одоо тэр тендер энэ тэрэнд нь орохоо ч байсан. 2012 оноос өмнө бол арай ч ингэтлээ улайм цайм луйвар ордоггүй л байсан яалт ч үгүй бага санал өгчүүл тэгсгээд л тендерээ авдаг байсан одоо бол гонжийн жоо голионы баас гэгч болсон. ялах л компани нь ялна бусад компани тендерийн материал бэлдэх, аудит, тодорхойлолт, гээд өчнөөн олон бичиг цаас болж хий дэмий л бичиг цаас бүрдүүлсэн, тендерийн материал худалдаж авсан гээд дор хаяж 500-1000,000 төгрөгөөр зүгээр л шатаад л дуусна. үхснийх нт шилэн, шаазан тендер Үүл баатарын үлгэрийн далай
Bat uul odoo bolih heregtei dee zunduu idj uulaa
Бат-үүлийг огцруулж м.энхболд,мөнхбаяр,батбаяр нарын аль нэгийг буцааж тавьяа Бүр болохоо байлаа энэ бат-үүл
Сүүлийн үед манай төр засгаас явуулж байгаа бодлогыг харахад ахиад л АНУ-ын талыг баримтлах бодлогоо эрчимтэй явуулж эхэллээ. АБНЭ улс, Япон улсууд АНУ-ын хамгийн үнэнч холбоотнууд, Хятадын талаар баримтлах бодлогоороо Энэтхэг АНУ-тай нэгддэг. Энэ ер нь юунд хүргэдэг бол? Зах зээлд шилжсэн цагаас эхлэн бид АНУ гэж сээхэлзэн 2 хөршөө элдвээр муучлан бүр хараан зүхэж 20-иод жилийг ардаа орхилоо. Гэвч үүнээсээ болж хожсоноосоо илүү алдсан бишүү? Уулын бугыг хараад унасан морио голов гээч болоогүй гэж үү? Хамгийн наад зах нь гэхэд байгаль ан амьтан гэж хоосон сүржигнэж байгаад 2 хөршийг холбосон хийн хоолойг хоёр талаараа тойруулаад тавиулчихлаа. Хэрэв бид хийн хоолойг нутгаараа дамжуулж чадсан бол олон асуудлаа шийдэхийн зэрэгцээ зүгээр сууж байгаад л “ногоон” уутлах байв. Сүүлд нь манайхан дахин дахин гуйсанч АНУ-ын заавраар Украйн шиг загнаж магадгүй гээд итгэж өгсөнгүй. ЭЗ-ийн хувьд асар их унацтай ийм төслүүд дээр тун уян хатан ухаантай хандахгүй бол алдхад тун амархан байдаг бололтой. Болгар улс ч гэсэн ЁХ-ныхаа заавраар жаахан томроод орхисон чинь Туркууд тэр төслийг нь уухайн тас хүлээн авч өөрийн нутгаар дамжуулан тавихаар болгочхооод гуяа алдан баярлацгааж байна. Өнгөрсөн хойно нь Болгар матрын нульмис гоожуулан гуйгаад ч тусыг эс олов. Гэхдээ бидний боломж шавхагдаагүй байна. Одоо бид 2 хөршийхээ итгэлийг олж Ази-Ёвропыг холбосон хурдны замыг өөрийн нутаг дээгүүр тавиулах. Хийн хоолойтой адил манай талаас хөрөнгө мөнгө шаардахгүй 2 хөрш хурдны замаа тавина ашиглалтад оруулна, энэ замаар Ази-Ёвропын бүх орнууд бараагаа зөөнө бид татвараа авна.Энэ бол маш их мөнгө байх болно.Зарим ЭЗ-ийн тооцоолж буйгаар ОТ-оос хол давна гэж үзэж байна. Аливаа менежментэд эцсийн үр дүн л хэрэгтэй, эцсийн үр дүн гэвэл монголчууд бид мөр бүтэн, хоол ундтай, цалин нь амьрал ахуйдаа хүрдэг ирээдүйдээ итгэлтэй амьрах нь чухал, ходоод хоосон байж талбай дээр гарч Эба эрлийз гэж хашгирах эрх чөлөө бидэнд хэрэггүй.
батүүл ах аа? бид тохилог хауст хэзээ амьдрах вэ?. бас газраа таны амласнаар 1 сая доллараар зарах гэсэн чинь 20 метр квадрат оромж өгнө гээд танай хүүгийн компани чинь бидний газрыг авчлаа.
СОЛОНГОСТ Л ӨГӨХ ГЭЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА СӨҮЛИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛОО БИЗ ДЭЭ АНЗААРВАЛ ЦАГААН ХААЛГАНААС БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХҮРТЭЛХ БАРИЛГУУД СОЛОНГОСЫНХ ЦААШЛААД СӨҮЛИЙН ГУДАМЖНЫ БАРИЛГУУД Ч ГЭСЭН СОЛОНГОС ЦААШЛААД БАРУУН 4Н ЗАМ 50МЯНГАТ
өвөг дээдсийн нэг сонгодог зүйр үг байдаг юм //үхсэн эмгэнээс унгас гуйх// гэж түүнтэй адилаар АН-ынхан болоод Бат Үүлээс шудрага юм шаардаад ямар ч нэмэргүй дээ угаасаа АН-ынханы зорилго мөрийн хөтөлбөр нь өрсөж ид өөрсдийгөө бондойлго гэсэн зарчим шүү дээ ард түмэн битгий хуцаа л гэдэг хариулт өгнө шүү дээ
Э.Бат-үүл дарга аа, төсөл, сонгон шалгаруулалтыг шударга зарчмаар явуулаач
АН, Батүүлийг хурдан зайлуулахгүй бол ард түмнийг доромжилоод, басамжилаад болохоо байлаа, Хүүдээ бидний татварын мөнгөнөөс 11 тэрбумыг өгч байна, ийм ичгүүргүй хотын дарга өмнө нь байгаагүй
нэхмэлийн шарын зураг тавьчихаж хөдөөний мал аа?
Arai denduu yum daa gants yum hiij bgaa hunee barij ideh nee tamiin togoonii ul ger yag daa Harin ch Bidend saihan amidrah bolomj bn gedgiig haruulj bm shuudee Yun Enhbold munkh bayar ve dahiad gazraa aldmaar bnuu Yanaa ene huguush hiij bgaa uuriin. tolgoi gui nuhdiig
зусар хүн зулагаа бардаг зуудаг нохойшүдээ бардаг гэж ардын зүйр үг байдаг даа санаж явахад илүүдэхгүй үг шүү
Ажлаа хийхгуй, асуудал шийдэхээ авилга авах гээд бодчихсон мэдлэггуй ес зуйгуй дампуу залуучууд дарганцарууд унэхээр бэрх бна. Торийн яам, агентлагуудаар дуургэсэн нь энэ торийн гутамшиг гэлтэй.
Жинхэнэ ардчилсан соёлт оронд бол хотын дарга нь хүүдээ тендер өгөөд тэрбумаар нь битгий хэл ганц 100 долларын давуу эрх олговол маш хурдан огцорно.дүр эсгэсэн ардчилал ийм л хортой бусармаг байгаа юм.батүүл та огцрооч. оронд нь тэр эдийн засагч жаргалсайханг эсвэл ядаж магнай мэтийг сонговол дээр
Элбэгдорж Батүүл нарын дүр эсгэсэн хуурамч ардчилал Эх орон ард түмнийг элгээр нь хэвтүүллээ Үүнээс илүү юуг хүсээд байгаа юм бэ Соц нийгмийн үед даанч гоё байсан шүү Улс эх орон маань хөгжөөд л ард түмэн ажилтай мөнгөтэй эвтэй тайван сайхан амьдраад хэлж ярихад хүртэл сэтгэл хангалуун байлаа Энэ сайхан бүгд устаж үгүй болжээ Харамсаад барахгүй нь яана даа ард түмэн минь
Э.Бат-үүл дарга аа, төсөл, сонгон шалгаруулалтыг шударга юм шиг зарчмаар явуулаач
Хүүгийнхээ компанид тендер өгч боллоо юм бишүү.Жоохон ч гэсэн ичих булчирхайтай улсаа гэсэн сэтгэлтэй баймаар юм даа баатар гуай.Шударга байхгүй бол тендербаатар гуншин нэмж авах нь байна
edgeer barilgiin kompaniudiin barisan barilguud ch hotiin ongo torhiig vnen gutaaj bn doo. Niislel hotiin ongo vzemjiig bodoj yadaj il baigaa barilguudiin nvvr fasadand standart togtooj boldoggvi yumuu. Hot maani yag l gadaadiihnii heldgeer saihan taliin dundah hogiin sav shig bolj bn