sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн дэд ерөнхийлөгч асанд нислэгийн чиглэл өөрчилсөн хэргээр хорих ял оноосныг өнөөдөр Сөүлийн давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болголоо.
 
Түүнд тэнсэн харгалзах ял оноосон байна. Чо-д энэ оны хоёрдугаар сард нэг жилийн хорих ял оноосон юм. Самрыг уутнаас нь гарган тавганд хийж өгөөгүй онгоцны үйлчлэгчийг буулгахын тулд хөөрчихсөн онгоцыг Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд эргүүлэн буулган онгоцны аюулгүй байдлын тухай журмыг зөрчсөн гэж түүнийг буруушааж байгаа билээ.
 
Гэхдээ өнөөдөр давж заалдах шатны шүүх түүнийг нислэгийн чиглэл өөрчлөөгүй гэж үзэн цагаатгаж, тэнсэн харгалзах ял оноосон байна.
 
Г.Доржханд