sonin.mn
МОСКВА. /NHK/. Гадаад өрөө төлөхийг зогсоох тухай Украины Засгийн газрын шийдвэрийг ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин эрс эсэргүүцжээ. Украин хэдэн тэрбум долларыг ОХУ-д төлөх ёстой ажээ.
Украины зүүн нутаг дахь Оросын талыг баримтлагч босогчид болон Украины хүчин хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор дээрх цохилтыг Украин өгсөн байна.
 
ОХУ-тай нягт харилцаатай байсан, авлигад автсан Виктор Януковичийн Засгийн газрын тавьсан өрийг төлөх ёсгүй гэж Украин мягмар гарагт мэдэгджээ. Олон улсын зээлдүүлэгчдэд төлөх өрөө зогсоох эрхийг Украины Засгийн газарт олгох хуулийг тус улсын парламент баталсан байна.
 
Путин лхагва гарагт Сайд нарын танхимдаа үг хэлэхдээ Украины үйлдэл үнэхээр ойлгомжгүй байна гэжээ. ОХУ Украинаас гурван тэрбум долларын бондын төлбөрийг нэхэмжилж, сүрдүүлж болох ч бид нэхээгүй гэж тэрбээр мэдэгджээ.
 
ОХУ мөнгөө буцаан авахын тулд боломжит бүх арга хэрэгслийг ашиглах болно гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев цахим хуудсаараа мэдэгдэв.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"