sonin.mn
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 10000 орчим хуурамч архи хурааж, НМХГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул цагдаагийн хэлтэс, 102 дугаарын утсанд холбоотой мэдээллийг мэдээлэх боломжтой. Одоогийн байдлаар хуурамч архи үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ"