Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байсан Г.Дэнзэнг өчигдөр саатуулжээ. Тэрээр Герман улсаас ирээд удаагүй байсан юм. Түүнийг Авлигатай тэмцэх газрынхан мэдүүлэг авна гэж дуудаад шууд барьж хорьсон байна. Г.Дэнзэнг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийг тэргүүлж байхдаа эхнэрийнхээ “Говь-Повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэгт буруутгадаг юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг өмгөөлөгчтэйгөө ч уулзахыг хоригложээ.
Э.Сүрэн
Сэтгэгдэл0
Хувийн компаниуд угаасаа тендер авч байж хөл дээрээ босдог юм биш үү
Тэгдэг юм гэсэн. Хамгийн гол нь тендертээ хуулийн дагуу ялсан байх ёстой гэдэг хууль байдаг юм шиг бн лэ.