ХҮН ДЭЭД, ХҮН ТѲВТ гэх үзэл баримтлалууд нь угтаа бол шинэ зүйл биш юм. Нэг талаас нийгмийн соёл иргэншилтэй холбоотой, нѳгѳѳ талаас тѳрѳѳс хүн рүүгээ чиглэсэн бодлого, тогтолцоотой аль ч улс орон алс хэтийн зорилгодоо тулгуур болгон баримталсаар ирсэн л үзэл санаа. ХҮНийг дорд үздэг газар ч даян дэлхийд байх л юм.
Монгол улсад ХҮН ДЭЭД үзлийг баримтлагч улс тѳрийн шинэ хүчин тѳрлѳѳ. Улс оронд нийгмийн ардчилсан хувьсгал гарч хѳгжлийн ярвигтай нѳхцѳл, зорилтуудтай тулах үедээ улс тѳрийн намууд нь хѳгжлийн шинэ шатанд таарч тохирсон тодорхой концепцигүй явсаар цаг алдаж, зарим нь ард олноосоо тасран дээш хѳѳрч, нѳгѳѳ нь ангалд унаснаас үүдэн үүссэн улс тѳрийн сул чѳлѳѳтэй орон зайг дүүргэх түүхийн захиалга юм болуу ч гэж харагдахаар байгаа юм. Мэдээж, олон түмэн шинэ зүйлийг янз бүрээр л хүлээж авч байх шиг байна.
Миний хувьд, энэ залуусыг анхнаас нь дэмжиж буйгаа илэрхийлж ганц юмаар ч болтугай дэм ѳгье гээд ХҮН ТѲВТ үзэл гэж томъёолсон байсныг нь залруулж, онол, практикийн аргументууд дурдан ХҮН ДЭЭД гээд явах нь онох байх гэсэн санаа хэлж байж билээ. Ийм санал гаргах олон үндэслэл байсны хамгийн голыг нь дурдахуйд, монгол улс ХҮН ТѲВТ үзлээр хагас зуугаас ч давсан он жилээр замнасаан, ѳнѳѳдѳр нийгэмд ардчилал нутагшин, нийгмээрээ чанарын ѳѳр тѳвшинд шилжиж, соёл иргэншлийн гол гол элиментүүд тууштай хэрэгжиж эхэлсэн болхоор үзлээ шинэчлэх шаардлагатай болсон явдал юм. Залуус миний эль саналыг хүлээж авсан нь улс тѳрийн чиг шугамтай нь нийцэж байсантай холбоотой болуу л гэж ойлгож байгаа.
ХҮН ДЭЭД үзэл, амьдралын хѳрсѳнд БИД субьектээр дамжин буух боломжтой. Соцын үед БИЕ ХҮН гэж ярьдаг байсан, хүмүүсийн нягтрал, нэгдэл, хамтын хѳдѳлмѳрийн эхлэлийг ардчиллын нѳхцѳлд зохицуулан сэргээх нь зүйтэй. БИД нь БИнүүдийн арифметик нийлбэр биш, ДЭЭД БИнүүдийн нэгдэл нягтралыг илэрхийлсэн үзэл санаа юм.Европчууд энийг solidarity гэдэг.
Хүн дээд үзлийн онолын үндэслэлүүд нь танин мэдэхүйн хүрээнд сайн боловсрогдсон, дэлхийн олон орнуудад нийгмийн хѳгжлийн чиг хандлага, ноён нуруу нь болж яваа үзэл юм.
Амьд байгаль нь дотроо амьтны ба ургамлын аймаг ( fauna, flora) хэмээн ялгагдах боловч ѳѳр хоорондоо нарийн судал, хэмнэлээр уялдаж цаг хугацааны хязгааргүй нэгэн орон зайд хэлхэлдэн нэгэн цул биогеонезыг үүсгэн тогтнодог. Эндээс ХҮН бол юуны ѳмнѳ байгальтайгаа хүйн холбоотой амьтан гэгддэг, гэхдээ түүнд адгууснаас ялгагдах ѳвѳрмѳц онцлог бол эрхбиш бий. Тэр нь ухамсарт ёс зүй юм. Хүний амьтнаас ялгарахуй чанарыг илтгэсэн энэ гол гэмээр шинж нь түүний үйлдлээр дамжин ил гарч байдаг. Хүн заримдаа адгууснаас долоон дор үйлдэл гаргадаг нь хүн зүйн ёс, зарчмаа баримтлаж чадаагүйгээс адгуус тѳрѳл рүүгээ жишигдэж байгаа факт мѳн. ХҮНий мѳн чанарыг нээн харахын тулд амьтнаас хүн ялгаран салсан эволюцийг эргэн харах шаардлагатай болдог юм.
Замбуулингийн бүх амьтас амьдрахын тѳлѳѳ, байгалийн үзэгдэл, хүнд хүнд бэрхшээлүүдийг саармагжуулан амьд үлдэхийн тулд цаг мѳч алдалгүй тэмцэл явуулсаар ѳнѳѳг хүрсэн, тэмцлийн явц нь цаанаа байгалийн цагийн бодит хуулиар зохицуулагдаж байдаг нь үнээн. Ерѳнхийд нь 3 чиглэлийн тэмцлийг авч үзэж болох юм.
1. Ѳѳрийгѳѳ нѳхѳн үйлдвэрлэхийн тѳлѳѳх тэмцэл
2. Хамгаалалтын тогтолцоог олж авахын тѳлѳѳх тэмцэл
3. Байгальтай зохицохын тѳлѳѳх тэмцэл
Амьд байгаль нь амьдралын тѳлѳѳх эдгээр тэмцлийг явуулахдаа тодорхой арга ухаан, механизмыг ашигладаг, гэхдээ тэр арга нь амьтсын ѳѳрсдийнх нь хѳгжлийн тѳвшинтэй яв цав тохирч явдаг байна. Энэ бол байгалиас заяасан нарийн тогтолцоо, тэрийг сѳрѳх зам үнэндээ бол мухардмал. Ухаандаа, амьтад бүдүүлэг, дунд зэргийн, дээд хѳгжилт гэсэн хѳгжлийн 3 тѳвшинд байна, бүдүүлэг амьтад тооны олонлигоор, дунд зэргийн хѳгжилтэй нь рефлексээр тэмцэл явуулж, дээд хѳгжилтэй амьтад нь инстинктийн тэмцлийн аргыг эзэмшсэн байдаг жишигтэй л юм. Рефлекс ба инстинктийн эх үүсгүүр нь тархинд суудалтай, ухаанаар дамжин ил гарч ирдэг зүй жамтай юм.
Манай гаригийн балар эртний түүхийн тодорхой мѳчлѳгт дээд тѳвшингийн хѳгжилтэй нэг хэсэг бүлэг амьтдын тархи нарны идэвхжлийн нѳлѳѳгѳѳр гэнэт томорч инстинктийн эд эсийн задрал үүсч, улмаар инстинктээс ухаан, ухаанаас ухамсар хэмээх зүйл ялгарчээ. Хүн тѳрѳлхтѳн хожим нь түүнд ОЮУН УХААН гэж нэр хайрлаж. Хүн үүслийн орчин үеийн үлгэр гэлтэй энэ таамаглал эволюцийн онолд ямар нэг хэмжээгээр танин мэдэхүйн талаасаа нѳлѳѳлж магадгүй болж байна. Инстинктээс салсан оюун ухааны процесс нь байгалиас бэлнээр хүртэх биш хэрэглээний зүйлсээ ѳѳрсдѳѳ бүтээх, хѳдѳлмѳрийн багж зэвсэг хийх, орчноо ѳѳрчлѳх үйлдлүүдийг нѳхцѳлдүүлж эхэлсэн юм байна. Хүн тѳрѳлхтѳн хожим нь энэ үйлдлийг ХѲДѲЛМѲР гэж нэрлэжээ.
Энэ бүхнээс улбаалан галактикийн хэмжээсээр хормын тѳдийд тоологдох хоёр зуухан мянган жилийн тэртээ хомосапиенсийг ДЭЭД амьтан болгосон ухамсарт үйлдэл нь ХѲДѲЛМѲР юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хувьслын ч бай, хувьсгалын ч бай ямар ч болов замаар мич гэдэг амьтныг хүн болгон хѳгжүүлсэн нѳхцѳл, чанар, хѳшүүрэг механизм нь ХѲДѲЛМѲР мѳн гэсэн Ф.Энгельсийн онолын үндэслэлийг сѳрсѳн үзэл баримтлал ѳнѳѳдрийг хүртэл гарч ирсэнгүй, харин ч академик тѳвшиндѳѳ улам боловсронгуй болон хѳгжсѳѳр, амьдрал дээр хаана хѳдѳлмѳр байна тэнд хѳгжил цэцэглэсээр байна.
ХҮНийг, ХѲДѲЛМѲРийг дээдэлсэн улс орон илүү хурдацтай хѳгжѳѳд байгаа нь дээрх онолын үндэслэл үнэнд ойрхон байгаагийн нотолгоо юм. Энийг хѳдѳлмѳр, рационал сэтгэхүйг шүтдэг Англи, ажилсаг Япон, Хятад, цагийн юмыг цагт нь амжуулж чаддаг хүчирхэг Герман, хѳдѳлмѳрийг улс тѳрийн хѳшүүргээр залж чадсан Норвеги, хүнд зориулан амьдралын тавлаг орчныг бүтээж чадсан Голланд үндэстнүүдийн жишээнээс амархан олж харж болно.
ХҮНий ѳѳрийгѳѳ нѳхѳн үйлдвэрлэх процесс нь байнга сурч боловсрох үйлдлээр нѳхцѳлдѳж байдаг. Мэдлэг, боловсрол бол ХҮН нѳхѳн үйлдвэрлэлийн зайлшгүй нѳхцѳл гэж томъёолж болно. Мэдлэг, боловсролгүй бол
ХҮН ДЭЭД хѳгжихгүй, хүний нѳхѳн үйлдвэрлэл явагдахгүй гэсэн үг. Хятадын их сэтгэгч, конфуцийн ухааныг үндэслэгч Сюнь-Цзы ...хүн бүхий л амьдралынхаа туршид, бүр эцсийн амьсгалаа хураах мѳчийг хүртэл байнга сурах ёстой, эс тэгвэл тэр адгуусаараа л үлдэх болно...гэж хэлсэн байдаг.
Түүнээс гадна хүн ДЭЭД чанараа хадгалахын тулд хүн зүйн зарчмыг ( principle) түгээмлээр баримтлаж хѳгжих зүй тогтолтой юм байна. Зүй тогтол хэмээн тодотгосны учир нь ХҮН хѳгжихүйн динамик, түүний тѳгѳлдѳржих процесс нь нэг талаас тодорхой орчин нѳхцлийг шаардахын зэрэгцээ нѳгѳѳ талаас хатуу зарчимд баригдаж явах ёстойд оршино. Хѳдѳлмѳрийн Үндэсний Нам ( ХҮН)-ын үзэл баримтлалаар бол тэргүүлэх 9 зарчмыг гол болгон дэвшүүлж байгаа юм байна. Зарчимгүй бол хариуцлагагүй, хариуцлагагүй газар хѳгжилгүй гэсэн логик санаа нь ялангуяа манай ѳнѳѳгийн нѳхцѳл байдалд тохирсон маш чухал баримтлал гэж харагдаж байна.
ХҮН ДЭЭД үзэл амьдралын хѳрсѳнд яаж буух вэ?
Энэ бол чухал асуудал юм. Хүнийг дээдэлж хѳгжилд хүрэх арга механизм нь амьдрал дээр наад зах нь 3 объектив нѳхцлийг шаардана.
1. Байр орон сууц, бодит орлого, нийгмийн суурь бүтэц зэрэг материаллаг орчин. Энэ чиглэлд монгол улс урьд хожид түүхэнд байгаагүй амжилтанд хүрч чадсан, юм бүхнийг хараар будах боломжгүй. Цаашид баримтлах зарчмын хандлага нь гэвэл монгол хүн ѳѳрийхѳѳ амьдралын тавлаг орчныг аль болох ѳѳрсдѳѳ л бүтээх ёстой. Орчноо ѳѳрсдѳѳ бүтээх нь ХҮН ДЭЭД үзлийн амин чухал зарчим.
Монголчууд нэг үеэ бодвол барилга барьж, зам тавьж, тѳсѳл хэрэгжүүлж сурч байна, цахим мэдээллийн суурь орчин сайн хѳгжиж байна. Гэхдээ бусад үзүүлэлтүүдийг тѳвшингѳѳр нь анализ хийж Засгийн газрын хариуцлаганд уяж тѳлѳвлѳж явах ёстой байх л гэж ойлгож байгаа. Тавлаг орчноор манай улс дэлхийд 120 орчимд жагсдаг юм гэсэн, тэгвэл 2030 он гэхэд хэдэд жагсах юм, 40 онд хаахна байх юм гэдгийг тѳсѳѳлѳѳд бүтээн байгуулалтын тѳсѳв, тоймыг гаргах нь л харин АЛСЫН ХАРАА байх болно. Тэрнээс, Засгийн газрын ажлын хэсгээс саяхан тѳслийн хэмжээнд боловсруулж гаргасан үндсэн чиглэлийн барим бичиг нэртэй ерѳнхий тунхаг, дэд үндсэн хууль хэнд ч хэрэг болохгүй л дээ. Жишээ нь 40 он хүртэл эдийн засгийн ерѳнхий динамик, хямралын 2 мѳчлѳг байна гэж үзээд мѳчлѳг бүрийн регресс, прогресс бүрд тохирсон үе шатны бодлогоыг үндэслэлтэй гаргах ёстой байх. Энийг л хэтийн тѳлѳв гэж хэлж болно. 40 он хүртэл Засаг 6 удаа солигдоно гэж үзхүйд, шинээр сонгогдох засаг болгоны үүрэх ачаа, хүлээх хариуцлага тоон илэрхийллээр гарч ирсэн байх ёстой юм. Энийг л чухамдаа алсын хараа гэж томёолж болох жишээтэй.
2. Сурч боловсрох нѳхцѳл. Энэ чиглэлд ардчиллын гэх 25 жилд ухралт хийсэн. Олигтой бодлогогүй, концепцигүй. дээр нь урьд нь овоо тѳлѳвшиж байсан боловсрол олгох, мэдлэг мэргэжил суулгах тогтолцоог бүхэлд нь үгүйсгэснээр мэдлэгийн залгамж чанар алдагдсан. Энийг эргүүлэн босгоход хугацаа, хамгийн гол нь концепцио олох шаардлагатай болж байна. Дахиад л гаднын юм хуулна гэвэл түүх хоёр дахиа уучилах нь юу л бол. Ажиглаад байхад соц. байсан орнуудын нийтлэг гэмээр алдаа энэ юм шиг байна.
Амжилттай сурч боловсрох чухал нѳхцѳл нь эрүүл бие бялдар байдаг юм байна. Манай хойд хѳрш ГТО тэмдгийн норм гэдэг системээ эргүүлэн тогтоож байна. Эмзэгхэн, жулдрай хүүхдүүдээр улс орноо дүүргэчихээс ѳмнѳ амжиж манайх ч гэсэн энэ чиглэлээр бодох юм нилээд байгаа байхаа. Мэдлэгийн залгамж чанарыг тогтоон барихын тулд бодлогын залгамж чанарыг эрхэмлэх нь туйлийн зѳв арга зам.
3. Шударгаар хѳдѳлмѳрлѳж баялаг бүтээх, бүтээсэн баялгаа хѳдѳлмѳрѳѳр хуваарилах нѳхцѳл. ХѲДѲЛМѲР бол хѳгжлийн механизм болоод зогсохгүй цаашлаад хүн хѳгжих хүчин зүйл, хүмүүжлийн хүчирхэг зэвсэг, онцгой орчин гэсэн хандлага шаардагдаж байна. Шударга хѳдѳлмѳрѳѳр хүмүүжхүйн тухайд бүхэл бүтэн үзэл баримтлал шаардлагатай.
Ѳнѳѳдѳр, шударгаар хѳдѳлмѳрлѳѳд чинээлэг амьдрах нѳхцѳл алга. Хѳдѳлмѳрлѳж бүтээсэн баялаг нь хамгийн шударга бусаар, албан тушаалын хѳшүүргээр, даргын тогтолцоогоор хуваарилагдаж байна. Энд эрүүл тѳрийн эрүүл зохицуулалт гарцаагүй шаардлагатай.
Объектив орчин нѳхцлийг бүтээхэд наад зах нь 3 субьектив нѳхцѳл зайлшгүй шаардлагатай. Нѳхцлийн нѳхцѳл, субьектив нѳхцѳл нь обьектив нѳхцлѳѳ бүрдүүлнэ гэдэг утгаар угтвар нѳхцѳл гэж нэрлэлээ.
1. Улс тѳрийн угтвар нѳхцѳл. ХҮН намын залуус энэ чухал нѳхцлийг ИНСТИТУЦИ гэж харжээ. Нам тѳлѳвшинѳ гэдэг нь улс орон, хүн хѳгжлийн угтвар нѳхцлийг бүрдүүлэгч луужин нь улс тѳрийн сайн зохион байгуулагдсан институци гэсэн үзэл баримтлаж байгаа юм байна.
2. Эрх зүйн угтвар нѳхцѳл. Хуулийн заалт, хэв хэмжээгээр хориглоогүй бүхэн чѳлѳѳтэй гэдгийг түгээмлээр тунхаглах ёстой. Ийм нѳхцѳлд хууль эрх зүйн акт болгон мэргэжлийн маш ѳндѳр тѳвшинд боловсрогдох шаардлагатай. Энэ нь УИХын гишүүдийн ухамсар, мэдлэг чадвар, боловсролоос шууд шалтгаалах асуудал. Нѳгѳѳ талаар ХѲДѲЛМѲРИЙН ХУУЛийг бүх хуулиудын дундаас онцгойлон үзэж манфест болгон ѳргѳмжлѳх шаардлагатай.
3. Ёс зүйн угтвар нѳхцѳл ХҮН хүнээ, улс орноо хѳгжүүлхэд монгол хүн, монгол хүндээ саад болох ёсгүй юм. Энэ бол маш чухал, магадгүй хамгийн гол орчин нѳхцѳл ч байж мэднэ. Хүмүүсийн ажиллах урам зориг, бүтээх бадрангуй сэтгэлийг унтраах нь хүний нийгэмд байдаг хамгийн ёозгүй үзэгдэл. Нийгмээрээ аливаад итгэлгүй болж байгаа нь улс орноороо чѳтгѳрийн тойрогт орчихож байгаатай адил юм. Европад бол энийг frustration гэж яриад байгаа. Соёл иргэншлийн ѳндѳр тѳвшинд гарсан орнууд шууд л хѳгжилд хүрчихээгүй, энэ бүх бэрхшээлтэй тулаад, даван туулсаар ирсэн байдаг. Нийгмийн фрустрацийг даван туулах гол арга нь зарчим, стандарт баримтлах байдаг юм байна.
Нэг жижиг, нэг том жишээ хэлье! Хүүхдүүд тагтаанд хоол ѳгдѳг. Нэг хэсэг нь ѳхѳѳрддѳг, нѳгѳѳ хэсэг нь ѳвчин тараагч гэж адладаг. Эндээс эцэс тѳгсгѳлгүй хэрүүл маргаан, гутаах, доромжлох... Австрид гэхэд тагтаанд хоол ѳгвѳл 50 евроны торгууль ногдуулах зарчим ( стандарт)тай байх жишээтэй.
Ѳѳр нэг жишээ. Тавантолгойн гэрээ, дэлхийн чихийг дэлдийлгэсэн хэрүүл. Мега тѳслийг Засгийн газар хариуцаж хэрэгжүүлнэ, хариуцлагыг ЗГ үүрнэ...ганцхан ѳгүүлбэр стандарттай байсан бол ийм хэрүүл гарч ард түмнийг талцуулахгүй л байсан. ХЭРҮҮЛ хэмээх чѳтгѳрийн тойргийг цэглэх шалгарсан арга нь зарчимд захирагдах байх нь энээ. Эрх зүйн ийм угтвар орчин байгаагүйгээс нийгмийн цагийг зүгээр л мах шиг идэж, айраг шиг залгилцгааж байна. НИЙГМИЙН ЦАГ бол БИДний цаг, БИД ганцхан цагийг л тал талаас нь зулгаан амьдарцгааж байгаа шүү дээ. Ажил хийх гэсэн нэгэндээ саад болдог муухай үзэл даамжирч зуршил болон нийгмээрээ фрустрацид орж байна даа. Амьд цагийг дэндүү ихээр алдаж байна. Эндээс гарах арга замыг харчихаад, хэрэгжүүлнэ гээд зориг шулуудаад явж байгаа залуус байна гээд бодхоор монголчууд чадна гэдэг оргилуун бодол орж ирдэг юм. Мэдээж алдаж онох юм зѳндѳѳ л гарах байх, тэднийг ойлгох, таних, түшиж, тулаад явах л асуудал гэж харж байна. Контингент нь мууд идэгдээгүй, улс тѳрд уусаагүй залуус гээ л бодхоор тэдэнд нэг л итгэчихмээр санагдаа л байгаа юмдаа.
ХҮНийг дээд тѳвшинд нь хүргэх эдгээр нѳхцлүүдийг ХҮН ѳѳрѳѳ л бүтээнэ. ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ гэдгийн утга учир үүнд л оршино. Эдгээр нѳхцлүүдийг тѳрѳѳс анхаарч, үндсэн хуулиндаа тусгаж, амжилттай шийдвэрлэж чадваас иргэншлийн процесс ч түргэсдэг нь соёл иргэншилтэй орнуудын туулж ѳнгѳрүүлсэн түүхээс харагддаг. Иргэний ардчилсан нийгэм байгуулахыг очих цэг гэж тунхагладаг манай улсын хувьд хүнээ дээдэлж, хѳгжих нѳхцлийг нь бүрдүүлж, тэгснээр нийтдээ хѳгжих боломжийг олж авах бодлого баримталвал эдийн засаг гэдэг үгийг мянга давтсанаас ч илүү амжилтанд хүрэх болно гэдэгт ѳчүүхэн бичээч бивээр итгэж байна. Ард түмнийхээ сайн сайхан амьдралын тѳлѳѳ мэдлэг, боловсрол, залуу хүний хүч энергийг дайчлан зарцуулхаар нэгэнт шийдсэн, БИД хэмээх зарчимд нэгдэж сэтгэл шулуудсан энэ мянга, мянган залуус очих цэгтээ хүрнэ гэдэгт итгэж байна. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагийн орчилд эхлэх л ёстой байсан үйл хэрэг! Энэ цагийг тэдэнд түүх бэлэглэжээ. Генийн агуу гайхамшиг шингэсэн монгол хүн, ХҮН ДЭЭД болтлоо хѳгжих болтугай, боломж бол бий!
И.Цэрэнхүү
Сэтгэгдэл0
Оюутны ажил уу ?
МАН АН ын гологдмол нохдууд, өнгө, зүсээ хувиргаад Хүн мүн гэсэн баг зүүгээд гарч ирж байгаа гэсэн биз ээ кккк!!! Хиншүү Ганбаа, Элбэгдорж Хиншүү хоёрын тохиролцоогоор энд тэндхийн гологдлууд нийлээд шинээр ХҮН (Хулхидах Үүрэгтэй Найраачид) нам энэ тэр гээд яваад байгаа мөн тэр?
Зсссс....Эго, эгоистууд..г.м зевхен хувь хувиа хичээж явах ганцхан Би гэсэн аминч арчаагvй vзлийг номлодог Айн Рид мэтийг уншсаар байгаад толгой нь эргээд мангуурч дууссан хэдэн жаалуудын цуглуулга бололтой. Тэгээд энэ баахан биеэ тоосон жаалууд баг болж чадахгvй удалгvй хоорондоо зодолдоод унанаа аягvй бол бас..
ОМОГШИЛ Сахил хүртээд шал дордов гэгчээр сүүлийн үед манай зарим мэдлэг боловсрол дорой хүмүүс хэт чамирхах гэж төрөлхи сайхан монгол хэлээ их эвдэж байх шиг санагдах юм. Олон юм нуршилгүйгээр ганц хоёр жишээ татъяа. Бахархал гэдэг сайхан монгол үг-Омогшил гэсэн үгээр солигдож хэн бүхний хэлэх дуртай үг болж байх шиг байна. Би бээр хэл судлалын хүн биш боловч өсөхөөс сурсан үндэсний хэл минь монгол хэл болохоор нэгэл сэтгэлд бууж өгөхгүй болохоор гарт бэлэн баригдах ганц хоёр ном сөхвөл: омогтой, сагсуу, хөөрүү, ухаан муутай гэсэн утгатай тун тааруугаар дүрслэгдсэн байх юм. Жишээ нь: Омог бардангуйн өндөр шилэнд оюун ухааны ус чиг үл тогтох. Дотно нөхөдтэйгээ нөхөрлөн үл чадагсад дорой биендээ дайсан болно Дордох цагт нь нөхөртөө омгорховол доромж зовлонги өөрөө эдлэнэ. Уулын оройд ус үл тогтох адил омогтой хүний цээжинд эрдэм үл тогтох. \Ноён хутагт Данзанравжаа.\ Буяны нь дурсаад мартадгүйч болоосой Жаргав юу вэ, омоггүйч болоосой Зовох юу вэ,хатамжилтайч болоосой... Хэлэв юу вэ, худал үг нэмдэггүйч болоосой Мунхаг байж бусдыг сургадгүйч болоосой \ Лам гурван эрдэнийн тухай “Барьдаггүйч болоосой “ дуунаас\ Омог биеийг зовоодог Улиг бусдыг зовоодог. Омог ихэдвэл осол дагана Овор ихэдвэл өшил дагана Омогтой тархинд ухаан бага Овтой төрхинд ой бага. Омогтой хүн олонд хүндгүй Оготор хормой жаварт нөмөргүй Омгорхож байж осолд хүрнэ Шаралхаж байж самуунд хүрнэ Орчлонг нараар гийдэг Омгийг ухаанаар гийдэг \ Монгол охь үгийн тольноос\ Омогших гэж ярих дуртай хүмүүсийг харахад дээрхи ухаарлын зүйр үгнүүд яг таарч байх шиг санагдахгүй байна уу. Ухаанаасаа түрүүлж үг хэл, гар хөл нь хөдөлсөн, энд ч нэг тэнд ч нэг хүнд гар хүрчихсэн хэрэгт орчих гээд л эсвэл “ Зөнөж өтөлсөн нохой дэмий балай хуцахад зүгээр байсан ноход ийш тийш гүйлдэнэ” гэж худлаа мэдэмхийрч цээжээ дэлдэн савсагнаж бусдыг үймүүлээд л. Тэмүүлэл гэдэг сайхан үг маань мөрөөдөл болж мөрөөд, мөрөөд гэдэг болж. Уул нь монголчууд битгий мөрөөдөөд бай гэдэг биш билүү.Энэ үгийн талаар мөн л дээрхийн адил олон сайхан сургаалийн үгсийг иш татаж болно.
МҮН ёсолгоо хийцгээ
Нээрээ энэ дотор чинь бас Мүүн гээд нөгөө Солонсосын шашны тэнэг гарууд явжээнлээ ш тээ. Элбэгэ бас мүүний нөхөр гэсэн тэхээр Элбэгээ бас Мүүн гээд холбоотой нам гэдэг нь үнэн юм байна.
Мөрөөдөл Сүүлийн жилүүдэд монгол хэлний олон сайхан утга төгөлдөр үгс тун тааруухан үг хэллэгээр солигдож, манай зарим нэг сэтгүүлчдийн амны уншлага болоод зогсохгүй хүүхэд багачуудад хүчээр тулган хэлүүлдэг болоод нилээд удлаа. Жишээ нь: Үндэсний бахархал гэдэг сайхан үг- Омогшил болж хувирав. Хүсэл тэмүүлэл зорилго гэдэг утга төгөлдөр сайхан үг маань мөрөөдөл болж хувирав. Омогших буюу онгирох сагах хөөрөх гэдэг үг хэллэг олны шүүмжлэлтэй тулгаран арай багасч байх шиг байна. Харин “ мөрөөдөөл “ нь улам улам газар авсаар байна.Бүр хүүхэд өмнөө тавьсан зорилго хүсэл тэмүүлэл гэж яриад байхад хүчээр мөрөөдөлтэй гэж хэлүүлж байхыг олон удаа харлаа. Гэтэл манай дорно дахины их яруу найрагч Б.Явуухулан Би хаана төрөө вэ гэдэг найрагтаа : “Адуу манаж дассан атархан тал нутагтаа Анхны хайртайгаа учирч,эмнэг сэтгэлээ уяраагаад Аз дутаж насаараа мөрөөдөх гэсэн юм би” гэж мөрөөдөл гэдэг үгийг ойлгож дүрсэлэн бичиж үлдээсэн байх юм. Энэ мэт олон жишээг В.Инжнааш, 5-р Богд гэгээн, Д.Данзанравжаа нарын суутнуудын бүтээлээс уншиж болно. Үнэндээч манай ард түмэн мөрөөдөл гэдэг үгээр хүчтэй хүсэл тэмүүлэл гэхээсээ илүүтэйгээр үл гүйцэлдэх хоосон санаа санаашралыг илэрхийлдэг. Ийм үг яриа үзэл бодолтой хүнийг “ Үгүй чи мөрөөд вөө гэж шоолдог. Мөн өрөөдвөө, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм даа, мөрөөдөж сууснаас мөлхөж явбал хүрдэг “ гэх нь бий. Алтан ганжиртай ордонд суугаад авхай охидуудаар хүрээлүүлж амтат зоог барьж суухыг мөрөөдөн орондоо хэвтдэг залхуу эрийн тухай үлгэрийг ч мэдэх биз. Хүмүүс ялангуяа бидний ирээдүй хүүхэд багачууд мөрөөдлөөр биш өөртөө тохирсон биелж болох тодорхой зорилго хүсэл тэмүүлэлтэй түүнийхээ төлөө тэмцэж амьдрах ёстой, тэгэх тусмаа олон зүйлийг мөрөөдөн оюун санаагаа олон зүйлд тал тал тийш нь савчуулах бүр хэрэггүй.
Medeejiin yumig yun syrtei sudaldag yum be
Чиний МЭДЭЭЖг чинь миний мэргэжлээр ТОДОРХОЙ гэдэг юм Тэр СҮРТЭЙ гэдгийг чинь ЕРѲНХИЙ гэдийн Тэр судалгаа гэсэн чинь ТУСГАЙ Энэ нийтлэлч мэргэжлийн хүн болтой Мэдээжийн юмыг судлаагүй сүртэй юмнаас судалгаагаар дамжуулан МЭДЭЭЖийг гаргасан байна Хэрэгтэй нийтлэл байна Манай 76 уншаасай билээ
Бие хүн гэдэг нь социализмийн үеийн ойлголт биш л дээ. Бие хүний хөгжлийн онол гэж том онол байдаг Гол төлөөлөгч нь Ч.Кули Ж.Мид гээд бг.Нийгэмшил, хүний хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлийн тухай гэж товч ойлгож бно.Ер нь бие хүн гэдэг бол тухайн нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүн юм шүү дээ.Нийгмийн талаас нь хүнийг авч үзнэ гэсэн үг.Бие хүн гэдэг ойлголт хоцрогдсон өөрөөр сэргээр гэдэг бол утгагүй яриа болох нь ойлгогдож байгаа биз.Энэ нам ер нь ооцин цоочины овоолго шиг санагдаад байгаа. Лидэр байхгүй.Дарга нь эз юү юм гэхээс улс төр бол мэдэхгүй түүхий нөхөр байна лээ.Нарийн бичгийн дарга байхад бол болох байх.ЭЗ"-ийн асуудал хариуцсан. харин улс төрийн манлайлагч бол яавч биш .Аварга аваргаараа төрдөг шиг. удирдагч удирдагчаараа л төрдөг.Энэ нам магадгүй шинэ намууд хуучнаас дээрдэх юм алга гэсэн нийгмийн сэтгэхүйг бүрдүүлэх зорилгоор байгуулагдаж ббайж магадгүй.Хуучин хүмүүсийн гар байх нь байгаа.
Энэ хэдэн нусан таглааг хэн дэмжих вэ дээ. тэр сувдын нусгай банди баторгил гэх улаан луйварчин шуналын тулам одоо болиоч ээ, 13-н натурын урд ариг бүрд гээд 10 давхар орон сууц бариулж байж эмээ нь болох цогзолмаа гуай батүүлээс байргүй гээд байр авсан байна лээ, наад боргил гээд гар чинь өөрөө олигтой мэдлэг боловсролгүй нөхөр ш дээ, бас тэр дэргэд нь байгаа гарууд бол дан гологдмол хүүхдүүд юм шүү дээ..... энэ ХҮН нам гэдэг чинь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн нэрний товчлол юм шүү дээ......
МАН АН ын гологдмол нохдууд, өнгө, зүсээ хувиргаад Хүн мүн гэсэн баг зүүгээд гарч ирж байгаа гэсэн биз ээ кккк!!! Хиншүү Ганбаа, Элбэгдорж Хиншүү хоёрын тохиролцоогоор энд тэндхийн гологдлууд нийлээд шинээр ХҮН (Хулхидах Үүрэгтэй Найраачид) нам энэ тэр гээд яваад байгаа мөн тэр?
Нам дамнасан олгархи бүлэглэлүүдийн угсаа залгамжилсан хунтайж, гүнж нар юм биз дээ? Феодалын нийгэмд шилжиж байгаа юм уу?
Энэ хүн гэгч намын дарга марга нар нь дандаа Эдийн засгийн алуурчдын гар хөл болж бөгсийг нь хааж нэлээн хэдэн жил явсан хүмүүс байна лээ. Ямартай ч эд нар бол Дүр эсгэсэн эх орончид. кккк Эдийн Засгин Алуурчдын гар хөл болсон хүмүүс гэдэг нь эргэлзээгүй.!!!!
МАН АН ын гологдмол нохдууд, өнгө, зүсээ хувиргаад Хүн мүн гэсэн баг зүүгээд гарч ирж байгаа гэсэн биз ээ кккк!!! Хиншүү Ганбаа, Элбэгдорж Хиншүү хоёрын тохиролцоогоор энд тэндхийн гологдлууд нийлээд шинээр ХҮН (Хулхидах Үүрэгтэй Найраачид) нам энэ тэр гээд яваад байгаа мөн тэр?
ЭЛБЭГДОРЖ ЭНЭ НАМЫН НУУЦ ЭЗЭН ГЭСЭН. ҮНЭН БОЛОВ УУ????????
Элбэгээ ард нь байгаа бол хэн энэ намыг дэмжихэвдээ Ѳѳрсдѳѳ бор зүрхээрээ зүтгэцгээж байгаа бол дэмжчихмээр байна Тэдэнтэй уулзмаар байна Хаана очиж хэнтэй уулзвал болох болоо! Хэлж ѳх хүн байнуу плииз!
Эрлэгдорж ард нь байгаа бол зүгээр л нийгмийн ялзарсан хог шаар шавхрууны зүс хувиргасан хэлбэр төдий зүйл. Харин үнэхээр ардаа хог шаарнуудын дэмжлэггүй цоо шинээр гарч ирж байгаа бол урагшаа залуусаа.
Эдгээр залуус ГОЛОГДОЛ гэхээсээ олигархиудын үзэл бодолд таарахгүй ШАХАГДАЛууд байж мэднэ Хуучин улс тѳрдийг оруулахгүй гэсэн тангарагтай юм гэсэн Тэнд очиж лекц уншсан хүнээс сонссон Элбэгээ л лавтайяа байхгүй гэж байнлэ
Энэ хүн гэгч намын дарга марга нар нь дандаа Эдийн засгийн алуурчдын гар хөл болж бөгсийг нь хааж нэлээн хэдэн жил явсан хүмүүс байна лээ. Ямартай ч эд нар бол Дүр эсгэсэн эх орончид. кккк Эдийн Засгин Алуурчдын гар хөл болсон хүмүүс гэдэг нь эргэлзээгүй.!!!!
Үзэл бодолдоо үнэнч хүмүүс, улсаа бодсон хүмүүс Эдийн засгийн алуурчдын зараалаар явдаггүй л байхгүй юу!!Энэ хүн гэгч намын дарга марга нар нь дандаа Эдийн засгийн алуурчдын гар хөл болж бөгсийг нь хааж нэлээн хэдэн жил явсан хүмүүс байна лээ. Хиншүү ганбаа, элбэгдөрж нарын зараалууд гэдэг нь үнэн байх. Тэндээс хулгай луйварын бялуунаас олигтой хүртэж чадаагүй гарууд Шахагдсан ч байж болно кккк. Ямартай ч эд нар бол Дүр эсгэсэн эх орончид. кккк Эдийн Засгин Алуурчдын гар хөл болсон хүмүүс гэдэг нь эргэлзээгүй.!!!!
Монгол монгол хүндээ саад болдог гэж үнэн хэлжээ Ажил дээр шударгаар юм санаачлаад хийхээр зарим хүмүүс их дургүй байдаг Ѳѳрсдѳѳ болхоор наагуур цаагуур нь гүйж байгаад тал засаад яваад байдаг ёстой энэ хүний хэлснээр муухай зуршил Ганбаатар гуай ч гэсэндээ одоо болимоор юм 3 жил болсон ОТ 30 жил болсон Эрдэнэтээс л дутахгүй мѳнгѳ оруулж байнашдээ Хичнээн хүнд биенэс хийгээд явах үүд хаалга нээж байна гээд бодхоор популистууд ёстой яршигтай санагдаж байна
Сүүлийн үед манай төр засгаас явуулж байгаа бодлогыг харахад ахиад л АНУ-ын талыг баримтлах бодлогоо эрчимтэй явуулж эхэллээ. АНЭ улс, Япон улсууд АНУ-ын хамгийн үнэнч холбоотнууд, Хятадын талаар баримтлах бодлогоороо Энэтхэг АНУ-тай нэгддэг. Энэ ер нь юунд хүргэдэг бол? Зах зээлд шилжсэн цагаас эхлэн бид АНУ гэж сээхэлзэн 2 хөршөө элдвээр муучлан бүр хараан зүхэж 20-иод жилийг ардаа орхилоо. Гэвч үүнээсээ болж хожсоноосоо илүү алдсан бишүү? Уулын бугыг хараад унасан морио голов гээч болоогүй гэж үү? Хамгийн наад зах нь гэхэд байгаль ан амьтан гэж хоосон сүржигнэж байгаад 2 хөршийг холбосон хийн хоолойг хоёр талаараа тойруулаад тавиулчихлаа. Хэрэв бид хийн хоолойг нутгаараа дамжуулж чадсан бол олон асуудлаа шийдэхийн зэрэгцээ зүгээр сууж байгаад л “ногоон” уутлах байв. Сүүлд нь манайхан дахин дахин гуйсанч АНУ-ын заавраар Украйн шиг загнаж магадгүй гээд итгэж өгсөнгүй. ЭЗ-ийн хувьд асар их унацтай ийм төслүүд дээр тун уян хатан ухаантай хандахгүй бол алдхад тун амархан байдаг бололтой. Болгар улс ч гэсэн ЁХ-ныхаа заавраар жаахан томроод орхисон чинь Туркууд тэр төслийг нь уухайн тас хүлээн авч өөрийн нутгаар дамжуулан тавихаар болгочхооод гуяа алгадан баярлацгааж байна. Өнгөрсөн хойно нь Болгар матрын нульмис гоожуулан гуйгаад ч тусыг эс олов. Гэхдээ бидний боломж шавхагдаагүй байна. Одоо бид 2 хөршийхээ итгэлийг олж Ази-Ёвропыг холбосон хурдны замыг өөрийн нутаг дээгүүр тавиулах. Хийн хоолойтой адил манай талаас хөрөнгө мөнгө шаардахгүй 2 хөрш хурдны замаа тавина ашиглалтад оруулна, энэ замаар Ази-Ёвропын бүх орнууд бараагаа зөөнө бид татвараа авна.Энэ бол маш их мөнгө байх болно.Зарим ЭЗ-ийн тооцоолж буйгаар ОТ-оос хол давна гэж үзэж байна. Аливаа менежментэд эцсийн үр дүн л хэрэгтэй, эцсийн үр дүн гэвэл монголчууд бид наад зах нь мөр бүтэн, хоол ундтай, цалин нь амьдрал ахуйдаа хүрдэг ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь чухал, ийм нөхцөлд л Монголчууд жинхэнэ утгаараа хийж бүтээж туурвиж хэн гэдгээ харуулах болно, ходоод хоосон байж талбай дээр гарч Эбинууд эрлийз гэж хашгирах эрх чөлөө бидэнд хэрэггүй.
Энэ нам ч гэсэн хүний тѳлѳѳ хүнээ хѳгжүүлье зарчимтай амьдрая гээд зорилго тавьж байгаа бол бас сайхан л байна Тэдэнтэй ѳѳрсдтэй нь уулзах хэрэгтэй юм байна Хий хардаж сэрдээд нэмэргүй
Үнэхээр ухамсар дорой байгаагаас л хѳгжил саатаад байна Сургууль цэцэрлэгийн багш нар дандаа гар хардаг Гар дээр нь л юм тавихгүй бол хүүхдийг маань дорд үзэх шинжтэй Дээд тѳвцшин битий хэл дунд тѳвшин ч байхгүй дорд хүмүүс тэнд байна Бүгдээрээ мѳнгѳнд идэгджээ яанадаа таминь
Хүнээ хѳгжүүлээд хѳгжсѳн боловсорсон хүнээр эдийн засгаа хѳгжүүлье гээд байгаа юмуу даа Бас аль болхоор ѳѳрсдѳѳ гэсэн байна Гэтэл хүнээ боловсруулхад мѳнгѳ хэрэгтэй дахиад л гаднаас бадар барих хэрэгтэй тэхээр нѳгѳѳ ѳѳрсдѳѳ гэдэгтэй зѳрчилдѳѳд байна
ish, edniig garch irlee gej yamar ih horsoj, tevchij yadaj, bichih yumaa olj yadaj baih yumbdee. haraah muulah uge olj yadjee, unshaad uzeerei, hedhen hun saraachij.. ene hed hend saad bolood, yamar muu uil hiij, yamar buruu ug heleeb?
Уул нь эрүүл сэтгэхүйтэй, ситемийн өөрчлөлт хийх чадвартай улс төрийн хүч ус, агаар мэт хэрэгтэй л байна. Хүмүүсийн дээр бичсэнийг харахаар үл бүтэх нөхдийн цуглуулга мэт. Тэнгэрээс унаагүй болохоор хүн бүр л үүх түүхтэй байгаа шүү дээ. Таньдаг мэддэг нь нэртэй устай нь мэдээлэл өгмөөр байна. Нэгэнт гарцгүй болсон болохоор 2016 онд залуусыг дэмжмээр л байна.
Niitlel ikh ayataihan boljee. Iim zaluusiig demjih ni zuv shuu!
за даа, наад PR концепц чинь нэг л явахгүй дээ. ХҮН ХҮН гээд л хүмүүсийн нүдэнд дасгаад чихэнд нь сонсгоод байх юм бол биднийг сонгочихно гэж. зориг зүрхтэйгээр энэ нийгэм, улс төрчдийн булайг дэлгэж, тэмцэж чадахгүй бол мянга интеллегент байгаад ч НАМ байх хэрэг байна уу?
Харанхуй байна гэж суулгүй нэг ч гэсэн лаа асаах л хэрэгтэй.
Ene hun EZiin medlegtei hun boltoi Muchlugiin talaar zuv barimjaalj Er ni delhiin golloh ediin zasagchid hyamraliin ih muchlugiig 20 baga muchlugiig 10 jil gej toocoj baigaa Eniig hetiin tuluvtuu toocoh ni zuv Tur zasgiin zarim undur albatnuud muchlugiin EZ deer aldsan geed baidag bolson baina lee Ene aldaag davtaj herhevch bolohgui ee
ene bas yuv ee
Baahan boo nar gee bizdee
Сүүлийн үед манай төр засгаас явуулж байгаа бодлогыг харахад ахиад л АНУ-ын талыг баримтлах бодлогоо эрчимтэй явуулж эхэллээ. АНЭ улс, Япон улсууд АНУ-ын хамгийн үнэнч холбоотнууд, Хятадын талаар баримтлах бодлогоороо Энэтхэг АНУ-тай нэгддэг. Энэ ер нь юунд хүргэдэг бол? Зах зээлд шилжсэн цагаас эхлэн бид АНУ гэж сээхэлзэн 2 хөршөө элдвээр муучлан бүр хараан зүхэж 20-иод жилийг ардаа орхилоо. Гэвч үүнээсээ болж хожсоноосоо илүү алдсан бишүү? Уулын бугыг хараад унасан морио голов гээч болоогүй гэж үү? Хамгийн наад зах нь гэхэд байгаль ан амьтан гэж хоосон сүржигнэж байгаад 2 хөршийг холбосон хийн хоолойг хоёр талаараа тойруулаад тавиулчихлаа. Хэрэв бид хийн хоолойг нутгаараа дамжуулж чадсан бол олон асуудлаа шийдэхийн зэрэгцээ зүгээр сууж байгаад л “ногоон” уутлах байв. Сүүлд нь манайхан дахин дахин гуйсанч АНУ-ын заавраар Украйн шиг загнаж магадгүй гээд итгэж өгсөнгүй. ЭЗ-ийн хувьд асар их унацтай ийм төслүүд дээр тун уян хатан ухаантай хандахгүй бол алдхад тун амархан байдаг бололтой. Болгар улс ч гэсэн ЁХ-ныхаа заавраар жаахан томроод орхисон чинь Туркууд тэр төслийг нь уухайн тас хүлээн авч өөрийн нутгаар дамжуулан тавихаар болгочхооод гуяа алгадан баярлацгааж байна. Өнгөрсөн хойно нь Болгар матрын нульмис гоожуулан гуйгаад ч тусыг эс олов. Гэхдээ бидний боломж шавхагдаагүй байна. Одоо бид 2 хөршийхээ итгэлийг олж Ази-Ёвропыг холбосон хурдны замыг өөрийн нутаг дээгүүр тавиулах. Хийн хоолойтой адил манай талаас хөрөнгө мөнгө шаардахгүй 2 хөрш хурдны замаа тавина ашиглалтад оруулна, энэ замаар Ази-Ёвропын бүх орнууд бараагаа зөөнө бид татвараа авна.Энэ бол маш их мөнгө байх болно.Зарим ЭЗ-ийн тооцоолж буйгаар ОТ-оос хол давна гэж үзэж байна. Аливаа менежментэд эцсийн үр дүн л хэрэгтэй, эцсийн үр дүн гэвэл монголчууд бид наад зах нь мөр бүтэн, хоол ундтай, цалин нь амьдрал ахуйдаа хүрдэг ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь чухал, ийм нөхцөлд л Монголчууд жинхэнэ утгаараа хийж бүтээж туурвиж хэн гэдгээ харуулах болно, ходоод хоосон байж талбай дээр гарч Эбинууд эрлийз гэж хашгирах эрх чөлөө бидэнд хэрэггүй.
Юун хятад, Күнз ярьсан нам гараад ирэв ээ!?
Cheejee deldegch hiirhuu malnuud mun ch ih baih yumdaa Umssun huvcsan dotor chini hujaagiin yum baihgui yu hu Dotooj chini amaerik uu 2Hursgui amidrah nuhcul baigaa yu Suut Kunzeer bol Chi adguus mun