sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Олон улсын таван томоохон банк валютын зах зээлд луйвар хийснийхээ төлөө АНУ-ын эрх баригчдад нийтдээ гурван тэрбум орчим долларын торгууль төлөхөөр зөвшөөрчээ.
 
АНУ-ын Хуульзүйн яамны мэдээлснээр, “JPMorgan Chase”, “Barclays”, “Royal Bank of Scotland”, “UBS” банк буруугаа хүлээж, Америкийн эрх баригчидтай шүүхээр оролгүй маргаанаа зохицуулахыг зөвшөөрсөн байна. “Citicorp” 925 сая доллар, Barclays 650 сая доллар, JPMorgan 550 сая доллар, Royal Bank of Scotland 395 сая доллар, UBS 203 сая долларын торгуулийг тус тус төлнө.
 
2007 онд дээрх банкууд доллар болон еврогийн ханшийн зөрүүн дээр тоглолт хийх зорилгоор хуйвалдсан гэж Америкийн мөрдөн байцаагчид үзэж байгаа аж. Үүний тулд тус банкуудын трейдерүүд хоорондоо интернэтээр холбоо тогтоож, хуйвалдан тохиролцдог байжээ.
 
Д.Жаргал