sonin.mn
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг, ЗГХЭГ-ийн дэд дарга, "ЭрдэнэсТавантолгой" компаний ТУЗ-ийн гишүүн асан Г.Дэнзэн хууль бусаар Тавантолгойгоос 15 тэрбумын тендер авсан гэх хэрэгт холбогдсон тухай хэвлэлээр гарч байсан билээ. Үүний дараа тэрээр оргон зайлсан тухай мэдээлэл гарч, харин Г.Дэнзэн үүнийг үгүйсгэн, ХБНГУ-д суралцаж байна. Удахгүй очно гэсэн агуулгатай захидал бичиж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүнийг Монгол улсын хилээр нэвтрэн орж ирсэн тухай эх сурвалж өгүүлж байна.
Түүнийг АТГ Тавантолгойн тендертэй холбоотой асуудлаар үргэлжлүүлэн шалгах бөгөөд шаардлагатай тохиолдолд албадан саатуулж ч болзошгүй ажээ.
 
Э.Мягмардорж