sonin.mn

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдэрийн дэд сайд, Монгол-Беларусийн ЗГХК-ийн Беларусийн талын дарга ноён Огородников Александр Сергеевичийг  хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн 2 жилд сэргэн хөгжиж байгааг дурдаад 2014 оны 06 дугаар сараас Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээн ажиллуулж, салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа Беларусийн Засгийн газарт талархал илэрхийлэв.


Эрхэм дэд сайд А.Огородников хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаа цохон тэмдэглээд айлчлалын бүрэлдэхүүнд нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид багтаж байгааг хэлээд Хас болон Голомт банкаар дамжуулан Монголын тариаланчдад тоног төхөөрөмжийн урт хугацааны лизингийн үйлчилгээ санал болгож буйгаа хэлэв.


Сайд Р.Бурмаа тодорхой саналтай ирсэнд нь талархаад Монгол-Беларусийн ЗГХК-ийн хурлын протоколыг хэрэгжүүлэх, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг хэрэгжүүлэхэд манай тал ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дурдаад, мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Беларусийн мэргэжилтнүүдийг Монголд ажиллахыг урьсан урилгыг уламжилж өгөхийг хүсэв.
Мөн Беларусийн Шинжлэх ухааны академитай Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуй, мал эмнэлгийн хүрээлэн хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх хүсэлтийг Беларусийн тал нааштай хүлээн авч шийдвэрлэхээр тохиролцлоо.