Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна.
Ч. Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
оросд хориг арга хэмжээ авдаг хүн болох гээд газын хоолой нутаг дээгүүрээ явуулахгүй улсаа жилд 700 сая долларын ашигийг алддаг тэнэг гар манайханд юу гэж бүлтэргэж яваа бол_ Америкаасаа зөвшөөрөл авсан байх манайхан болгомжтой харьцах хэрэгтэй шүү. Ёстой километр бүрд саад тавьдаг байхаа