sonin.mn
 
Автомат жолоодлоготой машин 2035 он гэхэд дэлхийн шинэ машины борлуулалтын дөрөвний нэг хувийг эзэлнэ гэж зөвлөгөө өгдөг компанийн албаны хүмүүс мэдэгдлээ.
“Boston Consulting Group”-ын албаны хүмүүс автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын хөгжлийн хөтөлбөрийг судалж байгаа ажээ.
 
Тэдний хэлснээр, хурдны зам дээр эгнээгээ автоматаар сольж чаддаг машинууд 2018 онд худалдаанд гарах төлөвтэй байна.
 
Мөн гэрлэн дохионы дагуу чигээрээ явж, эргэдэг машинууд 2025 он гэхэд зах зээлд нэвтэрнэ гэж тэд хэлэв.
 
Тус компанийн тооцоолсноор, 2035 он гэхэд жолоочгүй машинууд дэлхийн шинэ машины борлуулалтын 25 хувийг эзэлнэ.
 
Япон болон Европын машин үйлдвэрлэгч компаниуд ийм автомат машинуудыг аж үйлдвэржсэн улсуудад борлуулалтаа нэмэгдүүлэх гол арга гэж үзэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг