sonin.mn
 
БНХАУ-ын Альша Зүүн хошуу, Өмнөговь аймгийн ЗДТГ хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Альша зүүн хошууны санхүүжилтээр Даланзадгад сумын нийтийн эзэмшлийн талбайд тарьж ургуулах тарьц суулгацыг “Их говийн төгөл” ХХК-иас худалдан авах юм.
Энэхүү гэрээгээр нийт 28 сая төгрөгийн үнэ бүхий 6500 ширхэг улиасны тарьц тарьц суулгацыг гэрээнд нийцүүлэн тавигдах шаардлагын дагуу хүлээн авах юм байна. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, БНХАУ-ын Альша Зүүн хошуу Ойн шугай товчооны гүйцэтгэх дарга Лью Хун И, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дэндэвсамба, “Их говийн төгөл” ХХК–ийн гүйцэтгэх захирал А.Нарантуяа нар оролцлоо.
 
Өмнөговь аймаг С.Сумьяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг