sonin.mn
 
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ 2030-аад онд Ангараг гараг руу сансрын нисгэгч илгээх төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ тухай тус байгууллагын захирал Чарлз Болден Жорж Вашингтоны нэрэмжит их сургууль болон АНУ-ын сансрын томоохон компаниудын зохион байгуулсан Улаан нүдэн гараг руу хүн нисгэхэд бэлтгэх асуудлаарх олон улсын бага хурлын үеэр мэдээлжээ.
“2030-аад онд Ангараг гараг руу сансрын нисгэгч илгээх зорилгоо биелүүлэхэд бид урьд өмнө байгаагүйгээр ойртсон. Улаан нүдэн гараг дээр буух нь хэдэн жил хийсэн судалгаа болоод төлөвлөгөөний оргил нь болно” гэж тэрбээр хэлжээ.
 
“Ирэх жил бид Улаан нүдэн гарагийн цөмийг судлах зорилгоор тус гараг руу “InSight” газардагч аппарат илгээнэ. “Curiosity” аппаратыг бүтээсэн туршлагадаа тулгуурлан 2020 онд бид “Mars 2020” шинэ ангарагнаа явагчийг бүтээнэ. Энэ аппарат нь Улаан нүдэн гараг дээр судалгаа явуулахад бидэнд тусална” гэж НАСА-гийн захирал ярьжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг