sonin.mn
 
Дэлхийн хүмүүнлэгийн хямралуудын уршгаар сэтгэцийн өвчтэй болсон 4-8 сая хүнд туслах  гарын авлагыг НҮБ гаргажээ.
ДЭМБ болон НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын мэдэгдсэнээр, байгалийн гамшиг, дайн зэрэг хямралд автсан ойролцоогоор 80 сая хүн байна. Балба бол хамгийн сүүлийн тод жишээ юм. Гэхдээ Сири, Йемен, Өмнөд Судан болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг мөн жишээ болгон дурдаж болох юм.
 
“Хүмүүсийн олонх, томчууд болон хүүхдүүд уй гашууд автаж, сэтгэл санааны гүн хямралд орж байна. Хүмүүнлэгийн хямралын улмаас мөн хүмүүсийн сэтгэл гутарч, урт хугацаанд уй гашууд автаж байна. Ингэснээр хүний өдөр тутмын үйл ажиллагаа алдагдахад хүрч байна” гэж тус хоёр агентлаг мэдэгдлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:  "Монцамэ" агентлаг