sonin.mn
 
Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн тав  дахь  дугаар хэвлэгдэн гарлаа.
 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагнан бичдэг “Сэргийлэгч” сэтгүүлийг иргэд талархан хүлээн авч, шинэ дугаар гарахыг нь хүлээдэг болжээ. Өсвөр үе, залуус, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн талаар үнэн бодит мэдээллээр хангах, шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах зорилготой уг сэтгүүлийн энэ удаагийн дугаараас гурван ихэр охинтой нэгэн цагдаагийн аж амьдрал, ажлын талаарх нийтлэл, цаг үеийн болоод шинэ, дэвшилтэд технологийн талаарх олон сонирхолтой мэдээ, мэдээллийг унших болно.
 
Мөн айл хүний амь нэг, хамаатнаас дутуугүй хөрштэй хүн шүү дээ гэх үг, энэ үзэл дурсагдах төдий бүдгэрсэн өнөө цагт Баянгол дүүргийн удирдлагууд хөршийн холбоодыг сэргээсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон юм. Өнгөрсөн онд хулгайн гэмт хэргийг бууруулахад тодорхой үүргийг хөршийн холбоод, хамтарсан багууд гүйцэтгэж чадсаныг сэтгүүлд онцолжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг