sonin.mn
 
Төлийн тоо өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдэж, бойжилт 98 хувьтай байгааг ХХААЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7,519.7 мянган хурга, 6,586.0 мянган ишиг хүлээн авсан байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймаг 80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70-аас дээш хувьтай байгааг албаныхан хэллээ.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг