sonin.mn
 
 Оросын эрчим хүчний хамгийн том компани “Газпром”-ын жилийн ашиг рублийн ханш унасны улмаас эрс буурчээ.
“Газпром”-ын мэдэгдсэнээр, 2014 онд тус компани 159 тэрбум рублийн цэвэр ашиг олсон байна. Энэ нь өмнөх оныхоос 86 хувиар буурсан үзүүлэлт аж. 2013 онд тус компани 1.14 триллион рублийн цэвэр ашиг олж байжээ.
 
Өнгөрсөн онд нефтийн ханш суларсан нь тус компанийн цэвэр ашиг буурахад мөн нөлөөлсөн байна.
 
Өр болон үнийн маргааны улмаас “Газпром” өнгөрсөн онд гол зах зээлүүдийн нэг болох Украин руу байгалийн хий нийлүүлэхээ мөн зогсоож байсан билээ.
 
Мөн Европ болон бусад улсад байгалийн хийн борлуулалт 8.5 хувиар буурчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг