sonin.mn
 
Өвөрбайгалийн ойн түймрийг унтраахад  Оросын онцгой байдлын яамны (ОБЯ) 300 хүнтэй бүлэг  ажлаа эрчимтэй  үргэлжлүүлж байгаа тухай уламжилж байна. 
Үүнд тус  байгууллагын нисэх хүчний тусгай зориулалтын  Бе -200 ЧС  болон ИЛ-76 онгоцууд ,  МИ-8, Ми-26 нисдэг тэргүүд  оролцож байна. Аврагчид нэн аюултай хэсгүүдийг агаараас хянаж байгаа бөгөөд  суурин газруудад заналхийлэх түймрийн голомтуудыг   илрүүлж, тэдгээрийг  унтраах  тусгай  хэрэгслүүдийг  хэрэглэж байна. 
Орос  улсын  Өвөрбайгалийн ОБЯ  нэг хоногт  650 мянган тонн ус  агаараас цацжээ. Үүний ачаар  Чит болон Хилокийн  районуудад түймэр дэгдэхээс  бүр мөсөн сэргийлж  чаджээ. 
Өвөрбайгальд “Онцгой байдлын ” дэглэм тогтоосноос  хойш Оросын ОБЯ-ны  агаарын нисэх хүчин суурин газруудад заналхийлэх  байгалийн түймрийн голомтуудыг унтраахад   нийт 3200 тонн ус ашигласан байна.  
Ойн түймэр гарах магадлалтай районуудад ОБЯ-ны  аврагчдын хүчирхэг бүлэгүүдийг  илгээгээд байгаа аж.  Ойн түймрийг унтраах ажилд  нийт  6100 гаруй хүн , 1100 нэгж техник оролцож буй юм.   Аваргчдын шуурхай ажиллагааны дүнд  энэ сарын 1 -нд  Агь болон Крымийн районуудын суурингийн ойн түймрийн 4 голомтыг цурманд оруулжээ.
 
Москва хот А.Огторгуймаа 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг